НИЙГЭМНийгэм мэдээ

Увсад 26 цагийн турш сураггүй болсон малчныг эрэн хайж байна

Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн Маш гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 45 км, сумын төвөөс баруун хойд зүгт 50 км/ малчин А 10-р сарын 19-ний өдрийн 07:00 цагийн орчим малаа хайж яваад сураггүй болжээ. Энэ тухай дуудлагыг 16:50 цагт хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, сумын цагдаагийн хэлтэс, мэргэжлийн анги эрлийн ажиллагааг зохион байгуулж байна. Тухайн өдрийн 20:26 цагт үзэгдэх орчин хязгаарлагдмал болсон тул эрлийн ажиллагааг зогсоож, өнөөдөр 07:00 цагт дахин эхлүүлсэн байна.

Эрэн хайх ажиллагаанд Увс аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Цагдаагийн хэлтэс, сумын Мэргэжлийн анги болон ар гэрийнхэн оролцож, эрэлч нохой, дрон ашиглан хайж байгаа аж.

Увс аймгийн Засаг даргын орлогч С.Анхбаярын мэдээлснээр, гэнэт их хэмжээний цас орж, цасан шуурга шуурсны улмаас нэг иргэн амь насаа алдаж, нөгөө иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Иймд иргэд, малчдыг цаг агаарын мэдээ, сэрэмжлүүлгийг тогтмол авч, цасан шуургатай үед малаа хол бэлчээхгүй байх, онцын шаардлагагүй бол холын замд гарахгүй байхыг анхаарууллаа.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хариуцлага алдсан Анхбаяр нөхрийг ажлаас нь халах болж дээ !

Холбоотой мэдээ

Back to top button