Франц үймээнийг тогтоох барихын тулд цэргүүд дайчилна
Францад жагсагчид бямба гарагт /2026.10.24/ дахин жагсаал явуулахаар төлөвлөж байгаа тул тус улсын эрх баригчид аюулгүй байдлыг хангахын тулд цагдаа нар дээр нэмж цэргүүд дайчлах болсон байна. Өнгөрсөн амралтын өдрүүдээр үймээн дэгдээгчид эд хөрөнгө шатаан, аж ахуйн нэгжүүдийг тонон дээрэмдсэн тохиолдлууд гарсан. Эдгээр хэргээс сэргийлэхийн тулд хангалттай арга хэмжээ аваагүй гэдгээ эрх баригчид хүлээн зөвшөөрсөн байна.
Тодруулбал Францын Ерөнхий сайд Себастьян Лекорну мэдэгдэл хийхдээ “Бямба гарагт олон тооны алба хаагч дайчлах болно” гэжээ. Парис, Марсель, Лион зэрэг хотуудыг хамарсан үймээн, дээрэм тонуулын хэрэг гарсан тул дэг журмыг сэргээх нь эн тэргүүний зорилт болсон гэж Лекорну хэлсэн байна. Тэрбээр Францад үүсээд буй нөхцөл байдлыг хүчирхийлэл, үймээн эсвэл бүгд найрамдах улсын сонгох уу гэдгээ шийдвэрлэх мөч гэж тодорхойлжээ. Лекорну үүсээд буй нөхцөл байдлыг хэт зүүний үзэлтэй бүлгүүдийн үйл явуулж буй үйл ажиллагаатай холбоотой гэсэн юм.
Франц улсад ирэх жил ерөнхийлөгчийн сонгууль явагдана. Одоо үүсээд буй нөхцөл байдал аль хэдийн бухимдалтай байсан Францын нөхцөл байдлыг улам хурцатгав.
Эх сурвалж: Reuters













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.