Нийгэм мэдээ

Өвлийн дизель түлшний үнэ 1000 төгрөгөөр нэмэгдэнэ

Өнгөрсөн долоо хоногт АИ-92 шатахууны үнэ 500-560 төгрөгөөр нэмэгдэж 3600 төгрөгт хүрсэн. Шатахууны нийлүүлэлт одоог хүртэл хэвийн горимдоо шилжээгүй, иргэд хонон өнжин дугаарласаар буй. Тэгвэл өвлийн дизель түлшний үнэ 1000 төгрөгөөр нэмэгдэх мэдээлэл байна. Өдгөө дизель түлшний нэг литр нь 4,185 төгрөгийн үнэтэй байгаа. Энэ нь өмнөх оны мөн үеэс 40 хувиар өссөн дүн. Гэтэл 1000 төгрөгөөр шууд өсгөчихвөл 5,185 төгрөг. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулж үзвэл 70 гаруй хувиар нэмэгдэнэ гэсэн үг.

Дизелийн үнэ өсөх нь уул уурхайн салбарынханд хамгийн хүндээр тусдаг

Дизель хөдөө аж ахуй, уул уурхайд зонхилон хэрэглэгддэг. Уурхайн их оврын тэрэг, ачигч, экскаватор, мөн нүүрсийг хилийн боомт хүртэл тээвэрлэх ачааны машин бүгд дизелиэр ажилладаг. Тиймээс шатахуун нь үйл ажиллагааны зардлын томоохон хэсэг болдог. Хоёр дахь шалтгаан нь үнийг дагагч байдал. Уурхайнууд нүүрс, зэс, алтаа олон улсын зах зээлийн үнээр зардаг. Зардал нэмэгдсэн ч борлуулалтын үнээ нэмж чадахгүй, зөвхөн ашгаараа шингээнэ.

Мөн орон нутгийн болон бага орлоготой өрхүүд, Малчид, жижиг тээвэрлэгчид, Нийтийн тээвэр ба түүнд тулгуурласан хэрэглэгчдэд шууд нөлөөлнө

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button