Гадаад мэдээДЭЛХИЙ

Трампын тусгай элч Путинтэй уулзана

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын тусгай элч Стив Виткофф өнөөдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзаж, Украины дайны асуудлаар хэлэлцэх төлөвтэй байна. Виткофф үүнээс өмнө Норвегид болсон Европын холбоотнуудын уулзалтын үеэр Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй уулзаж, бүтээлч хэлэлцээ хийсэн гэж мэдэгдсэн юм.

Норвегид болсон хэлэлцээний үеэр Зеленский шинэ санал дэвшүүлсэн гэж АНУ-ын албаны хүн мэдэгджээ. Хэлэлцээнд оролцсон Европын төлөөлөгчид ОХУ-тай харилцах асуудлаар нэгдсэн байр суурьд хүрэхэд чиглэсэн ахиц дэвшил гаргасан гэж тэр албан тушаалтан хэлсэн байна. Мөн Украинд олгох аюулгүй байдлын баталгаа, дайны дараах эдийн засгийн төлөвлөгөө, Европын аюулгүй байдлын тогтолцоо зэрэг асуудлуудыг хэлэлцжээ.

Сүүлийн үед Трамп Моксвад ээлтэй хэд хэдэн алхам хийсэн. Тодруулбал Трамп ОХУ-ын эсрэг авах байсан шинэ хоригийг цуцалж, тус улсаас дизель түлш импортлох болсон. Эдгээр алхмын ОХУ-д авчрах ашиг нь тийм их биш ч гэсэн Украиныг үргэлжлүүлэн дэмжих хүсэлтэй Европын холбоотнуудын хувьд хүсэмжит нөхцөл байдал биш юм. Тэгвэл Трамп мягмар гарагт Москва дайнд давуу талтай байгаа учир Украин түргэн хэлэлцээ хийхийг уриалсан байна.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button