2027 оны төсөв: Аймгуудад олгох дэмжлэг 33 хувь, орон нутгаас төвлөрүүлэх орлого 50 хувиар өснө

2025 оныхоос 10 их наядаар данхайсан ирэх оны төсвийг хэлэлцэн батлахад 24 хоног үлдлээ. УИХ энэ долоо хоногт төсвийн гурав дахь хэлэлцүүлгийг хийнэ. Жил бүрийн төсвийн хэлэлцүүлгийн үеэр аймгуудын татаас, дэмжлэгийн асуудал анхаарал татдаг. Тэгвэл 2027 оны төсөвт аймгуудад олгох санхүүгийн дэмжлэгийг 395.3 тэрбум, улсын төсөвт төвлөрүүлэх орлогыг 2.1 их наяд төгрөг байхаар тооцжээ. Үүнийг өмнөх онтой харьцуулбал хоёр үзүүлэлт хоёулаа өсч байгаа ч өсөлтийн хурд, хуваарилалт нь адил биш байна.
Нийт дүн: Орлого дэмжлэгээс хурдан өсч байна
2026 онд 14 аймаг 297.5 тэрбум төгрөгийн дэмжлэг авч, долоон аймаг болон нийслэлээс 1.4 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхээр тусгасан байв. Өөрөөр хэлбэл, 21 аймгийн 14 нь улсын төсвөөс дэмжлэг авч, үлдсэн долоо нь нийслэлийн хамт улсын төсөвт орлого оруулахаар.
Харин 2027 оны төсөлд:
2027 оны төсөлд аймгуудад олгох дэмжлэг 297.5 тэрбумаас 395.3 тэрбум төгрөг болж, ойролцоогоор 98 тэрбумаар буюу 33 хувиар нэмэгдэхээр байна. Харин улсын төсөвт төвлөрүүлэх орлого 1.4 их наядаас 2.1 их наяд болж, ойролцоогоор 700 тэрбумаар буюу 50 хувиар өсөх тул орлого нь дэмжлэгээс илүү хурдан өсч байна. Үүнээс болоод төвлөрүүлэх орлого олгох дэмжлэгээс 2026 онд ойролцоогоор 4.7 дахин их байсан бол 2027 онд 5.3 дахин их болно. Өөрөөр хэлбэл, орон нутгаас төвлөрүүлэх орлого болон орон нутагт олгох дэмжлэгийн зөрүү 1.1 орчим их наядаас 1.7 орчим их наяд төгрөг болж, ойролцоогоор 600 тэрбумаар тэлнэ.
Харьцуулбал, Төсвийн тогтвортой байдлын зөвлөл нэгдсэн төсвийн 2027 оны нийт зарлагыг 43.6 их наяд төгрөг гэж дүгнэсэн. Аймгуудад олгох дэмжлэг үүний нэг хувьд ч хүрэхгүй. Гэхдээ дэмжлэг авдаг аймгуудын хувьд энэ нь орон нутгийн төсвийн тэнцлийг хангах чухал эх үүсвэр юм.
Дэмжлэг авах 14 аймаг: Тэрбум төгрөгөөр. Эрэмбийг 2027 оны дүнгээр гаргав.
Дэмжлэг авах 14 аймаг
2026–2027 оны санхүүжилтийн харьцуулалт
| № | Аймаг | 2026 (тооцоолсон) | 2027 | Өөрчлөлт | Өсөлт |
|---|---|---|---|---|---|
| НИЙТ | 297.5тэрбум ₮ | 395.3тэрбум ₮ | +97.8тэрбум ₮ | +32.9% | |
Өсөлт хэд хэдэн аймагт төвлөрлөө. Хөвсгөл (+18.9), Завхан (+14.6), Увс (+14.1), Ховд (+13.7), Булган (+11.2) гэсэн таван аймгийн нэмэгдэл нийлээд ойролцоогоор 72.5 тэрбум буюу нийт өсөлтийн дөрөвний гурвын орчим хувийг бүрдүүлж байна. 2027 онд хамгийн их дэмжлэг авах гурван аймаг болох Хөвсгөл (56.3), Завхан (51.0), Увс (49.6) нийт дүнгийн бараг 40 хувийг авна.
Харьцангуй өсөлтөөр Булган тэргүүлж байна. Булганд олгох дэмжлэг 3.2 тэрбумаас 14.4 тэрбум болж, 4.5 дахин нэмэгдэнэ. Ховд ойролцоогоор хоёр дахин (13.3 тэрбумаас 27.0 тэрбум) өсөх бол Сүхбаатар, Говьсүмбэр суурь дүн бага байсан учраас 75, 88 орчим хувиар өсөж байна.
Бараг өөрчлөгдөөгүй аймгууд ч бий. Баянхонгор (+426 сая), Говь-Алтай (+302 сая), Өвөрхангай (+988 сая), Хэнтий (+1.1 тэрбум), Дундговь (+1.8 тэрбум) таван аймгийн өсөлт тус бүр хоёр тэрбумаас бага, нийлээд 4.6 тэрбум буюу нийт өсөлтийн 5 орчим хувь байна. Үнийн өсөлт дэмжлэгийн өсөлтөөс өндөр байвал эдгээр аймгийн хувьд дэмжлэг бодит хэмжээгээр буурах магадлалтай.
Улсын төсөвт орлого төвлөрүүлэх долоон аймаг, нийслэл: Тэрбум төгрөгөөр. Эрэмбийг 2027 оны дүнгээр гаргав.
htmlУлсын төсөвт орлого төвлөрүүлэх төлөвлөгөө
Аймаг, нийслэлээр · 2026 онтой харьцуулсан өөрчлөлт
Баганын урт нь хамгийн их дүнтэй (Өмнөговь) харьцуулсан харьцаа. Нийт дүн, өөрчлөлтийг өгөгдсөн тоон дээр үндэслэн ойролцоогоор тооцсон.
Орлого хоёрхон газарт төвлөрч байна.
Өмнөговь 1.5 их наяд, Улаанбаатар 421.5 тэрбум төгрөг төвлөрүүлэх бөгөөд хоёр нь нийлээд нийт орлогын 90 гаруй хувийг бүрдүүлнэ. Өмнөговь ганцаараа 70 гаруй хувьтай. Орхон 107 тэрбумаар гуравт орж, нийт дүнгийн 5 орчим хувийг бүрдүүлнэ. Харин Дорноговь, Дорнод, Сэлэнгэ, Төв, Дархан-Уул таван аймаг нийлээд ойролцоогоор 45 тэрбум буюу 2 орчим хувьтай байна.
Өмнөговь. Өмнөговийн төвлөрүүлэх орлого ойролцоогоор 920 тэрбумаас 1.5 их наяд төгрөг болж, 577.3 тэрбумаар буюу 60 гаруй хувиар өснө. Өмнөговь уул уурхайн томоохон бүс учраас энэ орлого түүхий эдийн үнэ, экспортын хэмжээнээс хамаарах нь тодорхой. Тиймээс таамаглал хэр бодитой вэ гэдэг нь улсын төсвийн хувьд чухал асуулт болно.
Улаанбаатар. Нийслэлээс төвлөрүүлэх орлого 263.8 тэрбумаас 421.5 тэрбум болж, 157.7 тэрбумаар буюу 60 орчим хувиар нэмэгдэнэ. Энэ нь нийслэлийн өөрийн хөрөнгө оруулалт, үйлчилгээнд ямар нөлөө үзүүлэх вэ гэдэг нь хэлэлцүүлгийн сэдэв болж магадгүй.
Дорнод, Төв. Төвлөрүүлэх орлого буурч байгаа цорын ганц хоёр аймаг. Дорнод 1.7 тэрбумаас 600 сая төгрөг (-65 орчим хувь), Төв 3.9 тэрбумаас 3.4 тэрбум (-12 орчим хувь) болно.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2027 onii tusuv gsed l aimguudad olgoh demjleg 33 huviar osno gj shou hiij ehellee
Улсын төсөвт орлого төвлөрүүлэх нэрийдлээр орон нутгийн ард түмнийг шулж байна ш дээ
Umnugobi aimag 1.5 ih nayd tugrug tuvloruulne gsen chin uul uurhais l buh yum shaltgaalna
Hovsgol, Zavhan, Uvs gsed l heden aimuud dandaa l tatas avch amidardag bolloo shd
Төсвийн гурав дахь хэлэлцүүлэг явуулж байгаа энэ өдрүүдэд мөнгө үрэхээс өөр юм алга
Bulgan aimag hurtel 3.2 terbumaas 14.4 terbum bolж 4.5 dahin nemegdej bna gsn chin gumiin too
Zasgiin gazarin hiij bgaa ajil n zver l ard tumnii anhaarlig holduulax, lobi hiih l arga shd
Монгол Улсын төсөв жил ирэх тусам 10 их наядаар данхайж байгаа нь эдийн засгийн хямрал
Ene buh asuudlig bygd l medej bgaa murtluu dandaa l dald lobi hiigeed mungu idekhiig boddog
Аймаг аймгаар нь ялгаварлаж нэгэнд нь дэмжлэг өгч, нөгөөхөөс нь орлого татаж авдаг гажиг систем
Sanal asuulga ntr gsn chin zver l ard tumnii anhaarlig uur tiish ni tahih gsen zarlag
Үнийн өсөлт дэмжлэгийн хэмжээнээс өндөр байхад зарим аймгууд бодит байдал дээр илүү ядуурна
Ene 3 ih nayd tugrugni asuudal bol zver l 2027 onii uls toriin tom zokhioldol bna
Төв болон Дорнод аймгийн төвлөрүүлэх орлого буурсан гэдэг чинь ямар нэгэн улс төрийн шалтгаантай юу
Zasgiin gazarin amlalt gsn n zugeer l 1 jiliin dotor hoishlodog zavaan yum bolloo shd
Сэлэнгэ аймаг бүхнээс илүү эх оронч
Өмнөговь, Улаанбаатар хоёр л нийлээд нийт орлогын 90 хувийг бүрдүүлж байхад бусад нь хараат байна