НИЙГЭМ

Гарцгүй газраар зам гарч байгаад машинд мөргүүлсэн НАЙМАН осол гарчээ

Өнгөрөгч долоо хоногт буюу энэ сарын 3-6-ны өдрүүдэд зам тээврийн ослын шинжтэй 588 дуудлага, мэдээлэл Тээврийн цагдаагийн албанд бүртгэгджээ. Энэ нь өмнөх долоо хоногоос 28.4 хувиар өссөн үзүүлэлт юм.

Нийт бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 10 хүн гэмтэж бэртэж, ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 2 хүн амь насаараа хохирчээ.

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:

  • 2020.02.03-ны 05:30 цагийн орчимд Өмнөговь аймгийн Ханхонхор сумын  Өгөөмөр багийн нутаг “Цагааны гол” гэх газар / Аймгийн төвөөс зүүн тийш 12 км/ асфалтан замд  Lexus-470 маркийн автомашин онхолдож, жолооч , зорчигч  нарын 2 хүн амь насааараа хохирчээ.
  • 2020.02.04-ний өдрийн 23:00 цагийн орчим Увс аймгийн Зүүнхангай сумын 3-р багийн  нутаг “Шүүтийн ам” гэх газар шороон замд улсын дугааргүй Daun маркийн мотоцикл онхолдож, жолооч 42 настай, эрэгтэй Б нас баржээ.

Ослын улмаас бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр -8
  • Мөргөлдөх хэлбэрээр-1 байгаа юм.

Ослын дийлэнх хувь нь явган зорчигч нар явган хүний гарцгүй хэсгээр зам хөндлөн гарч байгаад автомашинд мөргүүлсэн тохиолдол байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Явган хүний дүүжин тээврэн гарц

Холбоотой мэдээ

Back to top button