Нийгмийн

Улаанбаатарт 1 хэм хүйтэн байна

Малчид, иргэдэд зориулсан мэдээ:

Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч нэмж суларна.

2020 оны 02  дугаар сарын 08-ны 20 цагаа­с 2020 оны 02 дугаар сарын 09-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР:Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор болон Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 18-23 градус, Их нууруудын хотгор, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 22-27 градус, өдөртөө 9-14 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Дархадын хотгор болон Эг-Үүр,  Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 10-15 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 5-10 градус, Хангайн нурууны өвөр бэлээр 9-14 градус хүйтэн, 1-6 градус дулаан,  бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР:Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө 22-24 градус, өдөртөө 3-5 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Өмнөговийн нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 23-25 градус, бусад хэсгээр 15-17 градус, өдөртөө 0-2 градус хүйтэн байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button