НИЙГЭМНийгэм мэдээ
Өнөөдрөөс “Маскаа зүүцгээе” аян эхэллээ
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас томуу, томуу төст өвчний оргил үе болон агаарын бохирдлоос урьдчилан сэргийлэх зорилгоор 2026 оны 11-р сарын 12-ноос 2027 оны 3-р сарын 1-нийг хүртэл “Маскаа зүүцгээе” аяныг эхлүүллээ. Өнөөдрийн байдлаар нийслэлд томуугийн дэгдэлтийн 46 дахь долоо хоног үргэлжилж, өвчлөл алаг цоог түвшинд байгаа юм.
Орчны шинжилгээгээр А хүрээний вирус, риновирус, ретровирус давамгайлж байгаа аж. Олон жилийн дунджаар 45–47 дахь долоо хоногт вирусийн идэвхжил хамгийн өндөр буюу оргил үедээ хүрдэг байна.
Иймд иргэд, олон нийтэд дараах зөвлөмжийг хүргүүлж байна:
- Иргэд эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэхдээ эмч, мэргэжилтнүүдийн тавьсан шаардлагыг биелүүлж, амны хаалтаа тогтмол зүүж, өөрийгөө болон бусдыг эрсдэлээс хамгаалах,
- Хүн олноор цуглардаг боловсрол болон үйлчилгээний байгууллагууд “Маскаа зүүцгээе" аянд нэгдэж томуу, томуу төст өвчний талаарх мэдээлэл, зөвлөгөөг байршуулж, маск зүүхийг уриалан, гар ариутгах нөхцөлийг бүрдүүлж ажиллах,
- Хүйтний эрч чангарч, томуугийн улирал эхэлсэнтэй холбогдуулан агаарын бохирдол ихэсдэг тул эцэг эхчүүд бага насны хүүхдийг 1 метрээс доош өндөрт (автомашины утаа, тоосонцор хамгийн их хуримтлагддаг түвшин) хөтөлж явахгүй байхыг НЭМГ-аас зөвлөлөө.
Б.САНАА













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.