Гадаад мэдээДЭЛХИЙ

“SpaceX”-ийн “Starship” хөлөг тойрог замаас амжилттай газардаж, гайхалтай амжилт бүтээлээ

“SpaceX” компанийн “Starship” сансрын хөлөг дэлхийн тойрог замд 22 цаг ниссэний эцэст бямба гарагт /2026.11.14/ дэлхийд газардсан байна. Тус хөлөг анх удаагаа ийнхүү газардсан нь бүрэн дахин ашиглах боломжтой пуужин бүтээх гэсэн “SpaceX”-ийн зорилгод чухал алхам боллоо. Тус компанийн нислэгийн тайлбарлагч Дэн Хуот хөлгийг “Mechazilla” нэртэй асар том механик гараар барьж авсан явдлыг “Энэ бол сансрын нислэгт дутаад байсан холбоос, хамгийн чухал амжилт боллоо” гэжээ.

Хоёр үе шаттай “Starship” хөлөг баасан гарагт /2026.11.13/ “Super Heavy Booster”-ийн тусламжтай тойрог зам руу ниссэн байна. Гэвч “Super Heavy Booster” буцаж газардаж чадаагүй юм. Харин “Starship” хөлөг 22.5 цагийн хугацаанд дэлхийн тойрог замыг 14 удаа тойрч, “Starlink”-ийн 26 хиймэл дагуул байрлуулсныхаа дараа газардсан байна.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button