Цалинтай ээжийн ₮50 мянгыг ₮500 мянга болгох өргөдөлд 25,477 иргэн гарын үсэг зуржээ
Иргэдийн гомдол, өргөдлийг хүлээн авдаг нээлттэй систем дээр цалинтай ээжийн ₮50 мянгыг ₮500 мянга болгох өргөдлийг иргэн Э.Норжмаа санаачилжээ. Одоогоор тус өргөдөлд 25,477 иргэн дэмжиж гарын үсэг зураад байна.
Өргөдлийг санаачилсан иргэн "50 мянган төгрөгөөр хүүхдийнхээ сарын хэрэглээний живх авч хүрэхгүй. Ганц сүү ч авч хүрэхгүй. Нэмэлтээр өгдөг сүү одоо хэдэн төгрөгийн үнэтэй байгаа билээ дээ. Хамгийн доод үнэ нь 70 мянган төгрөг гэдэг. 30 ширхэгтэй живх л гэхэд 40 гаруй мянгатай байгаа шүү дээ. Өдөрт хүүхэд 3-5 живх хэрэглэнэ. 30 ширхэгтэй живх 10 ч хонохгүй дуусна. 500 мянга болгох юм бол ядаж л сарынхаа хэрэглээг авна" гэжээ.
Тус өргөдөлд өнгөрсөн аравдугаар сарын 17-ны өдрөөс эхэлж гарын үсэг цуглуулсан бөгөөд 70,000 иргэн дэмжвэл хяналт шалгалт явуулах юм байна. Өргөдөлд энэ сарын 16-ны өдрийн 10:28 цаг хүртэл санал авах аж.
Иргэн та дэмжиж гарын үсэг зурах бол: https://petition.parliament.mn/Detail?id=7fa2615b-7b13-402f-bea3-5efcc1eb605d













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.