Улс төрийн мэдээ

Салхи хаашаа үүл тийшээ

“Бодь”-ийн “цүнхтэй мөнгө”-ний асуудалд нэр холбогдсон улстөрчид эхнээсээ үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөхөө мэдэгдээд байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн манлайллыг “биширсэндээ” ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр бас ажлаа өгөхөөр боллоо. Гэхдээ энэ ч нэг их магтан сайшаах үйл явдал биш л дээ. Угаас түүнийг Засгийн газраас явуулах яриа сөхөгдөөд байсан цагт хүслээрээ ийн явж байна гэх бол дүрдээ орсных байх.

Өчигдөрхөн гүтгэлгийг тоодоггүй, хэнийг ч цагдаад өгдөггүйгээрээ гайхуулан ярьж байсан хүн өнөөдөр нэр төрөө сэргээлгэхээр сэтгэл шулуудсан гэх нь “ахын даалгавар” шиг сонсогдож байна. Албан тушаалаа өглөө гэдэг нь МАН-аас явлаа гэсэн үг биш болохоор улс төрийн хаалга нь үргэлж л нээлттэй шүү дээ. Ийн Б.Энхбаярын шийдвэр Монголын улс төрд нэг их гарзтай зүйл биш болохоор “сайтар шалгуулаад” үзнэ биз ээ. Тэрбээр “Хавар Л.Оюун-Эрдэнэ энэ гүтгэлгийг Хууль зүй, дотоод хэргийн сайдын ажлыг авах гэж л тараасан байхгүй юу” гэх нь ч ахиад гүрийж болох л байсных нь илрэл юм.

Мөн Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өгч байгаад түүний нэрлэснээр “авлигачдын” буюу Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнийн эсрэг тэмцэнэ гэлээ. Ийнхүү монголын улс төрийн “авлигачин” нэр зүүгсэд гар гараасаа хөтлөлцөж байгаад гудамжинд гарч “зодолдоно” гэв ээ.

М.ЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин

Бусдыг нь бол мэдэхгүй юм. Хөшигний ард юү болоод өнгөрснийг жирийн ард юугаа мэдхэв. Харин Мөнх-Эрдэнэ бол мэргэжлийн ур чадвартай, мэдлэгтэй гайгүй хуульч залуу. Улс төрийн буруу нүүдэл хийгээд яваа юм уу л гэж бодогдохын.

Холбоотой мэдээ

Back to top button