НИЙГЭМНийгэм мэдээ
Цагдаагийн байгууллагад 1,957 дуудлага, мэдээлэл ирж, 620 зөрчил бүртгэгджээ
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2026 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр нийт 1,957 дуудлага, мэдээлэл иржээ. Үүнээс 620 зөрчил бүртгэгдэж, гэмт хэргийн шинжтэй 86 тохиолдол мэдээлэгдсэн байна. Мөн шуурхай илрүүлсэн хоёр, нөхөн илрүүлсэн 105 хэрэг бүртгэгджээ.
Тухайн өдөр бүртгэгдсэн дуудлага, мэдээллийг төрлөөр нь авч үзвэл залилангийн 20, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 83, хулгайн 10 тохиолдол байна. Түүнчлэн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 50, эрүүлжүүлэгдсэн 122 хүн бүртгэгджээ. Цагдаагийн байгууллагаас иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, сэжигтэй үйлдэл болон бусдын аюулгүй байдалд эрсдэл учруулж болзошгүй нөхцөл байдлын талаар 102 дугаарт шуурхай мэдээлэхийг анхааруулж байна.

Б.Гэгээ













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.