Битүүний өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгох өргөдөлд 4,580 хүн гарын үсэг зуржээ

Иргэн Г.Номин-Эрдэнэ Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт заасны дагуу дараах нийтийн өргөдлийг гаргажээ.
Тэрбээр "Цагаан сарын "Битүүний өдөр" буюу билгийн тооллын өвлийн адаг сарын сүүлийн өдөр болох шинийн 30 нь цагаан сарын бэлтгэл ажлыг хийхээс гадна тодорхой ёс заншлыг үйлддэг онцлогтой. Тиймээс Цагаан сар бол монгол түмний өв соёл болох юм. Энэ утгаар уг баярыг өргөн дэлгэр нийтээр тэмдэглэн өнгөрүүлэх, ингэхдээ өнөө үед уламжлагдан ирсэн соёл, зан үйл, бэлгэдэл зэргийг бүрэн гүйцэд хугацаанд нь амжуулах учиртай.
Битүүний өдөр нь Цагаан сарын баярын зан заншил уламжлалын чухал хэсэг юм. Гэвч бодит байдал дээр Битүүн нь ажлын өдөр байдаг тул баярын бэлтгэл хангахад ихээхэн хүндрэл бэрхшээлтэй байдаг. Иймд энэ байдлыг харгалзан битүүний өдрийг амралтын өдөр болгох тухай хуулийг энэ ондоо багтаан батлах санал санаачлагыг гаргаж байна" гэжээ.
Битүүний өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгох тухай нийтийн өргөдөлд одоогоор 4,580 хүн гарын үсэг зуржээ. Өргөдөлд 100 мянган иргэн гарын үсэг зурвал холбогдох байнгын хороогоор хэлэлцэх юм.
Б.Гэгээ













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.