НИЙГЭМ
Тээврийн цагдаагийн албыг цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах төрийн хариуцлагатай чиг үүргийг хэрэгжүүлж ирсэн Тээврийн цагдаагийн алба байгуулагдсаны 90 жилийн ой тохиож байна.
Тус албаны ойд Ерөнхий сайд Н.Учрал оролцож, салбарын үе үеийн албан хаагчдад мэндчилгээ дэвшүүлж, цэргийн гавьяаны улаан тугийн одонг гардууллаа.
Уг байгууллага нь 1936 оны зургаадугаар сард БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн тогтоолоор Улсын цагдан сэргийлэх газрын дэргэд Уурын тэрэгний хэргийг шалган байцаах хэлтэс байгуулснаар тус алба байгуулагджээ.
Д.МАРАЛ













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.