УЛС ТӨР

“Засгийн газраас БНХАУ-д туслах хандивын аяныг эхлүүлж байна”

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, тус яамны дэд сайд Б.Батцэцэг, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Сангийн дэд сайд Х.Булгантуяа нар цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийж, мэдээлэл өглөө.

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаар БНХАУ-д туслах аяныг санаачлах шийдвэр гаргаж, ажлын хэсгийн ахлагчаар БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатыг томилсон байна.

Энэ хүрээнд БОАЖЯ, Гадаад харилцааны яам, Сангийн яамнаас хамтран хандивын данс нээлгэж, БНХАУ-д туслах “Мөнхийн хөршдөө сэтгэлийн дэмжлэг” нэртэй хүмүүнлэгийн аяныг эхлүүлж байгаагаа зарлалаа.

Байгаль орчны сайд Н.Цэрэнбат: Монгол Улсаас жилд дунджаар 1.1-1.5 сая иргэн БНХАУ-д жуулчилдаг бол Монгол Улсад ирж буй жуулчдын 40 орчим хувийг БНХАУ-ын иргэд эзэлдэг. БНХАУ, Монгол Улс сайн хөршийн харилцаатай. Тиймээс хүнд нөхцөл байдалд орсон хөршдөө сэтгэлийн дэмжлэг үзүүлэх иргэн, ААН-ийн хүсэлтийг хялбар шийдэх үүднээс Монгол Улсын Засгийн газраас шуурхай үйл ажиллагаа зохион байгуулах ажиллаж байна.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар: Засгийн газраас нэлээн хугацааны өмнө дэмжлэг үзүүлсэн. Үүний дараа олон байгууллага хандив өргөсөн. Тиймээс нэг суваг, нэг шугам, нэг үндэстэн гэдэг утгаар нь илүү оновчтой болгох хэрэгтэй байна. Мюнхэний аюулгүй байдлын бага хуралд оролцох үеэрээ ДЭМБ-ын удирдлагатай уулзаж нөхцөл байдал дэгдэлтийн хандлагын талаар ярилцсан.Эмнэлгийн эмчлэх арга технологи, хэрэглэж байгаа эмүүдэд тодорхой ахицууд гарч байгаа.

Сангийн дэд сайд Х.Булгантуяа: БНХАУ бол Монгол Улсын худалдааны хамгийн том түнш. 2012 оноос хойш 1.5 төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн гэрээ хийсэн байдаг. Сүүлийн жилүүдэд нэг тэрбум төгрөгийн тусламжийн Монгол Улсын засгийн газарт өгсөн байна. Олон буцалтгүй тусламж олгож ирсэн. Тиймээс энэ хүнд цагт туслахыг уриалж байна.

https://www.facebook.com/eguur.mn2/videos/3175033466055572/?q=eguur&epa=SEARCH_BOX

Дэмжлэг үзүүлэх хүсэлтэй иргэд Төрийн банкны 341303432597 Хандивын аян дансанд хийх боломжтой юм байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
tuilshraad chaahiin
tuilshraad chaahiin

hediig ch bilee uguu bz dee. odoo boliishd uvduj hagalgaand orj irj chadahgui bga humuustee mungu ug

Зочин
Зочин

дандаа алдаатай бичнээ. 1,5 төгрөг их наяд юм уу тэрбум юм уу тооцоо дан худлаа

Холбоотой мэдээ

Back to top button