Нийгмийн

Н.Номтойбаярт холбогдох хэрэг НПГ-т хянагдаж байгаа

Өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзсэн Н.Номтойбаярт хилийг хориг тавьж, шалгаж эхлээд байгаа билээ.

Түүнийг “Улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаад буй.

Тэгвэл АТГ-аас түүнд холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлсэн байна.

Энэ талаар прокурорын байгууллагаас тодруулахад, “АТГ-аас шалгаж дуусаад Нийслэлийн прокурорын газарт хүргэгдсэн. Одоогийн байдлаар хянагдаж байгаа” гэх тайлбарыг өглөө.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button