НИЙГЭМ

“Ц.Нямдорж өөрийнх нь эсрэг дуугарсан Т.Энхсайханд 10 жил хорих ял оноосон”

“Иргэдийн шударга шүүх” ТББ, Монголын үндэсний фронт зэрэг ТББ-ууд хамтран ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн талаар мэдээллээ.

Тэд “Бид “СOVID-19” халдварын улмаас үйл ажиллагаагаа түр зогсоосон. Энэ үеийг цагдаа хүчний байгууллагууд ашиглаж, ТББ-уудыг дарах гэж оролдож байна. Үүний нэг жишээ нь “Иргэдийн шударга шүүх” ТББ-ийн тэргүүн Х.Бат-Ялалтыг эрүүгийн цагдаагийн албанаас баривчлах тушаал гаргасан. “Бид уучлахгүй” хөдөлгөөний тэргүүн Б.Мөнхцэлмэгийг мөрдөж байгаа.

Мөн Ц.Нямдорж сайд өөрийнх нь эсрэг дуугарсан Т.Энхсайхан хэмээх эмэгтэйд 10 жил хорих ял оноогоод байна. Энэ аюулт өвчний үеийг далимдуулж хорьж цагдах, эрүүдэн шүүх үйл ажиллагаа явуулж буйг эсэргүүцэж байна. Бид үүнтэй тэмцэнэ” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.

“Иргэдийн шударга шүүх” ТББ-ын Х.Бат-Ялалт “Намайг хамгаалах ёстой цагдаагийн байгууллагууд гэмт хэрэгтнүүдийн талд зогсоод байна. Тухайлбал, Бавгар компаниас авлига авсан н.Цогтбаяр цагдаагийн цолыг хугацаанаасаа 10 жилийн өмнө авсан. Заамарт цагдаагийн дарга хийж байх хугацаандаа эрх баригчдын тэр дундаа Төв аймгийн цагдаагийн газрын дарга Энхжаргалын мөнгийг өсгөж өгдөг. Үүний хариуд албан тушаалаа маш хурдацтай ахиулсан. Түүний эхнэр болон ойр дотнын хүмүүс хуулийн байгууллагуудтай ямар нэг хэмжээгээр холбоотой, сүлжээ болчихсон байна. Монголын хууль ялзарч байна. Би хэнд итгэж хувь заяагаа даатгах вэ. Ц.Нямдорж Монгол Улсын хуулийг хүссэнээрээ өөрчилж чадна гэж бодож байвал эндүүрэл. Би авлигачдыг мөрдөж яваа мөрдөгч. Би ажлаа хийж байна” хэмээн мэдэгдлээ.

Тэд ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг албан тушаалаасаа огцрохыг шаардаж буйгаа энэ үеэр мэдэгдсэн юм.

Б.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin
2 сар 18, 2020 13:04

batyalalt ooroo bolio. heden terbumaar ni idsen humuustei ingeed uzeltsel dee. chadahgui baij

Ганаа
Ганаа
2 сар 18, 2020 13:09
Reply to  zochin

Яг үнэн, худ�##� п�##�дига, энэ одоо ингэж хошин шогт тоглохоо болиод эхнэрийнхээ ажилд л туслаад гүйж байв�##� зохимоор.

zochin
zochin
2 сар 18, 2020 14:16

harin ene hunees iluu nymdorj menget aimaar yum bishuu.. ta nar nymkaagaas aihgui baina uu, uuriinh n esreg duugarsan hun bolgoniig tsagdan horij yal tuluwludug ta nar aihgui baina uu,,, mash ayultai nymdorj gadaadiin tagnuul bain

Nyamdorj vh
Nyamdorj vh
2 сар 18, 2020 14:41

Nyamdorj vh .Nyamdorj za'il.Gi'chii min chi tand unana daa muu Uwsiin eremdeg pes#a

би
би
2 сар 18, 2020 15:47

Монголчууд хэзээ ч нэгдэж чадахгүй, ялангуяа хулгайн улс төрчдөөр удирдуулж яваа үед бодоод ч хэрэггүй. Энэ улс сэхэх мөхөхөд �##�га урвуулах төдийд иржээ. Улс төрийн Ардчилсан сонгууль гэсэн энэ нэр томьёо юуг ч өөрчлөж чадахгүй. Асууд�##� Нямдорж-д бус, энэ эрүүл бус нийгэмд байгаа. Танд байгаа, та ч буруутан. Хүүхдэдээ эх оронч хүмүүжил олгож чадахгүй байгаа. Монголчуудыг боловсролгүй болгож байгаа БОЛОВСРОЛЫН САЙД нарт бий. Эдний буруутай үйлдэл 10, 20 жилийн дараа гарч ирдэг. Хэн нь ч хариуцлага хүлээхгүй 4 жилээр солигдсоор Монголыг хорлож байгаа ноцтой гэмт хэрэгтнүүд мөнөөс мөн. Бидний цаг үе биднээрээ дуусна. Хэрүүл уруул, сайн муугаа хэлэлцсээр дуусцгаана. Хамгийн хор хөнөөл ирээдүйд минь чиглэгдсэн. Үр муут, удам муут бид хөөрхий...

Зочин
Зочин
2 сар 19, 2020 23:24
Reply to  би

Нийгмийн эрх зvйг хуулиар хайрцаглан сахиулж,журамладаг.Тэгвэл ХЗДХ- ийн сайд нелее бvxий Албан туша�##�ыг 30 жил хашиж хууль самарсаар байна.

Зочин
Зочин
2 сар 19, 2020 08:14
Reply to  би

Чи тийм шударга юм бол, Хуулийг гууль болгож байгаа Нямдоржтой тэмцэж чадах юм уу?Хошного царайлаад Нямдоржийг өмөөрөөд, нийгэмийн тогтолцоо гэж солиорохоо боль!

Иргэн
Иргэн
2 сар 18, 2020 20:19
Reply to  би

Болохгүй бүтэхгүй гээд байв�##� юу ч бүтэхгүй! Яасан хөөрхийлөлтэй юм бичдэг хүн бэ? Өөрчлөнө чадна мэдүү!

Буриад
Буриад
2 сар 18, 2020 16:49

Хийсэн ажилдаа хариуцлага хүлээдэггүй нийгэм байгуулсанд гол учир байна. Зөвхөн ярьдаг хүмүүсийн нийгэм болжээ. Нийгмийн тогтолцоо ба хариуцлага тооцдог механизмаа өөрчилье.

Иргэн
Иргэн
2 сар 18, 2020 19:19

Нямка-ойрад стайль

Иргэн
Иргэн
2 сар 18, 2020 19:20

Нямка-ойрад стайль КГБ стайль

зочин
зочин
2 сар 19, 2020 22:26

Мэнгэт �######�!
Монголын төрд бугласан хорт хавдар.

Зочин
Зочин
2 сар 21, 2020 23:13

Нямдорж өөрийнх нь эсрэг дуугарсан болгоныг ялладаг болсон уу.

Холбоотой мэдээ

Back to top button