НИЙГЭМ

Б.Энх-Амгалан: Солонгосын чиглэлд ЗУРГААН авиа компани нислэгээ цуцалсан

Өнөөдөр /2020.02.24/ УОК-ийн хуралдаанаар БНСУ-ын Бусан, Инчеон хотууд руу хийх бүх нислэгийг 2020 оны гуравдугаар сарын 2-ныг хүртэл түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргалаа.

Энэ талаар Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан “Гуравдугаар сарын 2-ныг хүртэл нийтдээ 18 нислэг байна. Бусанаас дөрвөн удаагийн нислэг байгаа бөгөөд 367 зорчигч билетээ захиалжээ. Нийтдээ 3668 хүн билет авсан бол 2504 хүн явах захиалга өгсөн. Энэ билетүүд үнэгүй буцна. Мөн авиа компаниудад хэрэв хорио тавигдсаны дараа өмнө нь авсан билетээрээ зорчих бололцоо, боломжийг хангаж өгөөрэй гэсэн чиглэлийг өгч байгаа. Солонгосын чиглэлд 6 авиа компани нислэгээ цуцалсан” гэлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button