НИЙГЭМ

С.Амарсайхан: Баар караоке, саун, фитнес, амралтын газруудыг 3-р сарын 30-ныг хүртэл хаана

Өнөөдөр /2020.02.26/ Засгийн газар болон Улсын онцгой комисс шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх асуудлын хүрээнд хуралдлаа. Хуралдааны өмнө Нийслэлийн засаг дарга, Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө дараах зүйлсийг онцолсон юм:

"Гадаад улс орнуудад вирусийн дэгдэлт эрчимжиж буй тул Монгол Улсын Засгийн газар шаардлагатай арга хэмжээнүүдийг яаралтай авч, ажиллаж байна. Одоогоор Япон улсын зарим нислэг, орон нутгийн бүх нислэгүүдийг цуцлах шийдвэр гаргаад байна. Мөн гуравдугаар сарын 2-ныг хүртэл хот хоорондын хөдөлгөөний хорио цээрийг сунгах шийдвэр гаргасан.

Иргэд хэл ам их хийж байгаа. Гэхдээ энэ цагт иргэн тус бүрийн шалтаг, шалтгааныг сонсож, ажиллах боломжгүй. Зөрчил гаргасан тохиолдол бүр дээр Зөрчлийн хуулийн дагуу хариуцлага тооцож ажиллана.

Мөн өнөөдрөөс баар, караоке, саун амралтын газар, фитнесүүдийн үйл ажиллагаар гуравдугаар сарын 30-ныг хүртэл хаана. Энэ асуудлыг Улсын онцгой комиссоор оруулж, албажуулна”

Х.ЭРХЭС

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Оюу толгой урагшаа баялаг гаргаж байгааг зогсоо

Иргэн
Иргэн

Маш зөв. Одоо бүдүүлэг харанхуй хүмүүсийн шаардлагыг тоохгүй байх хэрэгтэй. Энэ чинь онцгой дэглэм. Тэгж байж биднийг аварна.

Зочин
Зочин

Mash zuv. Darkhanii darga naraa fitnesse haagaache. Hunii barisan tuhuurumjin dr daraaginh ni barih geh met mash zavaan yamarch ariutglgu bn

Заалыг бас хорь
Заалыг бас хорь

Заалыг бас хаах хэрэгтэй байна Өсвөр үeийн хүүхэд, залуучууд олноороо заал авч тоглож цуглаж байна

ган
ган

Зах худалдаа үйлчилгээний газар ажиллах уу. Налайх Эмээлт Гачуурт Биогоос ажилдаа яаж явах вэ. Аль эсвэл жил хийхгүй юм уу. Дарга нараа

Зочин
Зочин

Ресторан хоолны газарч бас хаах хэрэгтэй ш тээ.

Мал
Мал

Дэлгүүрийг хаа маш их хун ордог

Зочин
Зочин

Массаж гоо сайханы газруудаа хаагаач ээ .

Зочин
Зочин

оройтсн ч гэсэн зөв шийдвэр

Холбоотой мэдээ

Back to top button