НИЙГЭМУЛС ТӨР

Баян-Өлгийд ирсэн Вьетнам иргэдийг ИТХ-ын дарга Д.Бауыржан оруулж ирсэн үү

Баян-Өлгий аймагт “Хүннү эйр” компанийн Улаанбаатар-Өлгий чиглэлийн онгоцоор өчигдөр /2020.02.25/ ирсэн Монгол Улсын нэг, гадаадын дөрвөн иргэнийг тусгаарлаад байна.

Тодруулбал, Вьетнам Улсаас дөрвөн жуулчин, БНСУ-д суралцдаг тус аймгийн нэг оюутан онгоцоор Өлгий хотод буусан. Улмаар гадаадын дөрвөн жуулчны нэгийнх нь бие халуурсан тул аймгийн Нэгдсэн эмнэлэгт тусгаарлан хянаж байгаа юм. Тэднээс холбогдох шинжилгээг авч, өнөөдөр өглөө онгоцоор Улаанбаатар хот руу ХӨСҮТ-д явуулах юм байна.

Тэгвэл дээрх дөрвөн Вьетнам иргэдийг Баян-Өлгий аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан хувийн Вьетнам засварын газар нээхээр төлөвлөн оруулж ирсэн гэх мэдээлэл гараад байгаа юм.

Харин энэ мэдээллийн талаар аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан өнөөдөр /2020.02.26/ өөрийн фейсбүүк хуудсаараа дамжуулан хариулт өгсөн юм.

Тэрээр, “Аймгийн Казак иргэдийн улс төржилт хэрээс хэтэрч байна. Манай аймагт орж ирсэн Вьетнам иргэд надтай ямар ч хамааралгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. Тэдгээр иргэд жуулчлах зорилготой ирсэн байх. Би нэгдсэн эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт эхнэрээ сахиж байна” хэмээсэн юм.

У.УЯН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Хол
Хол

Вьетнам иргэд Монголруу нээх аялах гэж ирэхгүй дээ! Ер нь аль ч улсруу аялаад байх чадалтай улс биш дээ.Ажиллах гэж ирсэн.

Зочин
Зочин
Reply to  Хол

Аялах чадалгүй хүмүүс шүү дээ.тэгээд өвөл шүү

Зочин
Зочин

Золбин ноходыг хилээрээ бүү алхуулалдаа

Зочин
Зочин

Ochij ochij Bayan Ulgiid ene khuitend vetnamuud juulchilj ovhikhgui ee! Zasvariin gazar ajillakh gej ochoo biz!

иргэн
иргэн

засварын газар ажиллуулах гэж ирсэн нь л ортой байх хогийн новш вэ

зочин
зочин

Bavarjanig ajillaas halval taarah ym bndoo

иргэн
иргэн

Олны үг ортой гэдэг. Энэ дарга оруулж иржээ. Эд нар хэзээ үнэн хэлж байлаа

Зочин
Зочин

Гадны улс орноос орж ирж байгаа иргэд яагаад гадаадын иргэд харьяатын газарт мэдэгдэхгүй орж ирдэг юм бэ

Zailuul
Zailuul

Ene tsag ued ashig honjoo haltar mungu bodoj tenegtej bgaa hulgaichuud uhvel yuuch hereggui hedgee oilgoj bgaa yu, ene dargiig shuud zailuul

Зочин
Зочин

Tegeed hen oruulj irsiin?

Зочин
Зочин

Төлөгүүд хаа сайгүй дэмий тэнэдэг болжээ

halh
halh

dawarsan kazak we

Холбоотой мэдээ

Back to top button