ШУУРХАЙ: Нийтийн тээвэр зөвхөн АЖИЛ ЭХЛЭХ болон ТАРАХ цагаар үйлчилнэ

Өнөөдрийн /2020.02.26/ УОК-ын хуралдаанаар сар шинийн баяртай холбогдуулан тогтоосон замын хөдөлгөөний хязгаарлалтыг гуравдугаар сарын 3-ны 08.00 цаг хүртэл сунгасан. Үүгээр нийтийн тээврийн автобусуудын үйлчилгээ ч мөн адил эл хугацаагаар хязгаарлагдах нөхцөл үүссэн.
Тэгвэл үргэлжлүүлэн Нийслэлийн онцгой комисс яг одоо хуралдаж буй бөгөөд, нийтийн тээврийн автобусын ажиллах хуваарьт зохицуулалт хийсэн талаар мэдээллээ. Тодруулбал: Ирэх пүрэв, баасан гарагуудад буюу маргааш, нөгөөдөр төрийн албаны ажил эхлэх болон тарах цагаар нийтийн тээврээр үйлчлэхээр болсон байна. Энэ нь тухайн өдрүүдийн 06.00-10.00 цаг болон 17.00-21.00 цаг хүртэл гэсэн үг болохыг Нийслэлийн зам тээврийн асуудал хариуцсан төслийн удирдагч Б.Отгонсүх хэлжээ.
НОК-ын хуралдааны бусад шийдвэрүүдийг удахгүй эргэн мэдээлнэ.
Х.ЭРХЭС











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ajil exlex tarax tsag n yg xed xeden tsagaas awtobusnuud n ywaxiin teriig n todorxoi medeelleechee
Тэнэг малаа мэдээллээ гүйцэт унш.
21цагаас өмнө гэртээ ирнэ гэсэн үг тэрнээс хойш нийтийн тээвэр явахгүй гэсэн үг
Хөдөө орон нутаг руу хуваарийн дагуу хүн тээврийн автобус зорчигчдоо тээвэрлэж очоод буцаж амжилгүй хөл хорионд орсон тохиолдолд яах вэ. Бай
хүн тээврээр зорчигчоо авч очоод хөл хорионд орсон. байр хоолны зардал гараад байдаг олон хоновол барахгүй нь энэ асуудлыг шийдэж өгөөч
Өдөржин яваад ачааллаа дийлдгүй нийтийн тээвэр богино цагт яаж амжих юм болоо. Хүнд ямарч ажил гарна шүү дээ.Дандаа такси барих мөнгө байхуу
Eeljiin ajiltai bolon hagas saind ajildag humuus yah bolj bnaa ogloo.oroido unaa yavuulmar bn
Үзүүлэх гээд цаг авсан хүмүүс яах юм бол доо 11цаг 50 минутаас цаг авсан өглөө яваад орой ирэх юм уу өдөржингөө эмнэлэг дээр бх юм уу
Mikoroo atabus yavh yum