НИЙГЭМ

Фитнесс, цанын бааз, сүм хийдийн үйл ажиллагааг гуравдугаар сарын 30-ныг хүртэл зогсоолоо

Нийслэлийн онцгой комисс “COVID-19” халдвараас сэргийлэх асуудлаар хуралдаж байна.

Хуралдааны үеэр Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан цахим хичээлийн дундуур сэрэмжлүүлэг мэдээллийг байнга явуулж байхыг холбогдох албан тушаалтанд үүрэг болголоо.

НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИССООС ГАРГАСАН ШИЙДВЭРҮҮД: 

  • Энэ сарын 27-ны 06:00 цагаас гуравдугаар сарын 3-ны 08:00 цаг хүртэл төрийн албан хаагч, үйлдвэр, үйлчилгээний байгууллагын ажилтнуудад хүндрэл учруулахгүйгээр нийтийн тээврийн хэрэгслийг тусгай хуваарьт шилжүүлнэ.
  • Кафе, рестораны газруудын цагийг багасгаж, 22:00 цаг хүртэл ажиллахаар зохицуулж, хяналт тавина.
  • Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа баар, цэнгээний газар, амралтын газар, дэн буудлуудын үйл ажиллагааг 2020.03.30-ны өдрийг дуустал зогсооно.
  • Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг үзвэр, үйлчилгээ, фитнесс, йогийн газар, цанын бааз, сауны үйл ажиллагааг мөн гуравдугаар сарын 30-ны өдрийг дуустал зогсооно.
  • Мөн энэ хугацаанд бүх шашны байгууллага, сүм, хийдийн үйл ажиллагааг түр зогсоохыг холбогдох байгууллагуудад үүрэг болгов.
Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Бар хаагаач

baatar
baatar

baar restaurantaa haagaagui baij sport tuvuudee haadag sonin shiidver gargah umaa. Darhlaag idevhtei hudulguun agaar salhiar demjdeg biz dee

Зочин
Зочин
Reply to  baatar

yustoi tiim shdee

Иргэн
Иргэн

Хот, хөдөөгөөр дүүрэн байгаа христын сүмүүдийг хамгийн түрүүн хаах хэрэгтэй. Караоке,баар,зочид буудал,хоты захаар дүүрэн байгаа дэн буудлыг

Кра
Кра

баар караоке ресторан нийтийн хоолны газруудыг хаасан нь дээр байхоо. Аяга таваг халбага сэрээгээр дамжвал яана.

Иргэн
Иргэн

харин ч цанын баазаа ажиллуулах ёстой юмдаа.

Зочин
Зочин
Reply to  Иргэн

Яавал чам шиг ухаантай болох бол? Хахаха

Зочин
Зочин

Бариа хийдэг газрууд болон массажийн үйлчилгээг яах вэ

Холбоотой мэдээ

Back to top button