Нийгмийн

Нийтийн тээвэр ердийн хуваариар үйлчилнэ

Вируст халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс зорчих хөдөлгөөний хязгаарлалтыг сунгаж, нийтийн тээврийн үйлчилгээг пүрэв баасан гарагуудад 06:00-10:00, 17:00-21:00 цагт явуулахаар шийдвэрлээд байсан.

Тэгвэл нийслэлийн онцгой комиссын хуралдаанаас дээрх хязгаарлалтыг өөрчилжээ.

Өөрөөр хэлбэл, өнөөдөр буюу 2020 оны хоёрдугаар сарын 27-ны өдрөөс Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээ ердийн цагийн хуваарийн дагуу үйлчилнэ. Гэхдээ цөөн тооны автобус үйлчилгээнд гаргахаар болжээ. Мөн зорчигчдыг аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлж амны хаалт зүүж зорчихыг санууллаа.

Эдгээр өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчилнэ.

У.УЯН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button