УЛС ТӨР
Ерөнхий сайд эдийн засгийн зохицуулалт хийх асуудлаар сайд нартай уулзана
Өнөөдөр /2020.02.27/ Ерөнхий сайд эдийн засгийн хүндрэлийг хэрхэн хохирол багатайгаар даван туулах талаар салбарын сайд, агентлагийн дарга нартай уулзах юм байна.
Тодруулбал, өчигдрийн /2020.02.26/ Засгийн газрын хуралдаанаар коронавируст халдварын эрсдлээс урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээнд зориулж Засгийн газрын нөөц сангаас 6,5 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилт хийхээр шийдвэрлэсэн билээ.
Уг санхүүжилтийг эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, хувийн хамгаалах хэрэгсэл, оношлуур, ариутгал, халдваргүйтлийн бодис худалдан авах, эмч, эмнэлгийн мэргэжилтний илүү цагийн хөлс, унаа, шатахуунд зарцуулах юм.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.