Д.Нарангэрэл: Одоогоор 252 хүнийг тусгаарлаад байна

ЭМЯ-наас коронавирусийн цаг үeийн нөхцөл байдлын талаар өнөөдөр /2020.02.27/ ээлжит мэдээллээ хийлээ.
ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл, “Коронавирусийн халдвар дэлхийн таван тивийн 40 гаруй оронд тархаад байна. Ялангуяа Солонгосын Дэгү хот өвчний голомт болоод байна. Өвчний үед маскаа сайн зүүж, гараа сайтар ариутгах цаг үе ирээд байна.
Нэгдүгээр сарын 09-нээс эхлээд шинэ халдвар бүртгэгдээгүй. Сэжигтэй тохиолдолын хүрээнд тандалт судалгааг хийгээд байна. Одоогоор 252 хүнийг тусгаарлаад байгаа. 60 хүнд коронавирусийн илрүүлэг шинжигээ хийхэд бүгд сөрөг гарсан.
ЭМЯ-ны эмнэлгийн тусламжийн газрын дарга Буянжаргал, “Нэн шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмжийг оруулж ирэх шаардлагыг өчигдрийн УОК-ийн хуралдаанаар гаргасан. Голомтоос ирж байгаа иргэдийг тусгаарлах асуудлыг хийхийг бүх аймаг сумын засаг дарга нарт даалгасан. Одоогоор Дорнодод тав, ХӨСҮТ-д зургаа, “Асралт мед” 37, Архангай Орхон Дархан зэрэг аймгуудад ажиглалтад тодорхой иргэд байгаа. Алтанбулагийн хилээр Сөүлээс-Эрхүү рүү дамжиж ниссэн иргэдийн мэдээлэл бий учир Алтанбулагт тусгаарлах өрөөг бэлтгээд байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч “ковид-19” вирус манай улсын хаалгыг тогшиж байна гэж сануулсан учир анхаарал сэрэмжтэй байх хэрэгтэй байна.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.