НИЙГЭМ

Л.Дашмягмаржав: Өнөөдөр 258 зорчигчтой сүүлийн онгоц Японоос ирнэ

МХЕГ-аас өнөөдөр /2020.02.27/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

МХЕГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээр, хяналтын газрын дарга Л.Дашмягмаржав хэлэхдээ, “Өчигдөр /2020.02.27/ Улсын онцгой комисс хуралдаад өнөөдрөөс БНСУ болон Япон руу очих, ирэх нислэгийг түр хязгаарласан. Өчигдөр агаар муу байсантай холбогдуулан өнөөдөр үдээс хойш Японоос 258 гаруй зорчигчтой онгоц ирнэ. Мөн Бангкокоос сүүлийн нислэг ирсэн. Нислэгүүдтэй холбоотой асуудлууд гарч байна. Сэжигтэй тохиолдлууд ч гарч байна. Бангкок-Улаанбаатар, Истанбул-Улаанбаатар чиглэлийн гурван нислэгээр ирсэн ирсэн 31 зорчигчийг тусгаарлаад байна” гэлээ.

Мөн тэрээр “Оросын холбооны улсаар дамжин БНСУ-аас дамжин орж ирэх тохиолдлууд их гарч байна. Тиймээс хойд хилийн боомтудаа чангатгаж байна. Баян-Өлгийн боомт, Алтанбулагийн боомт, Дорнодын Эрээнцавын боомтуудын хяналт шалгалтаа чангатгана” гэлээ.  

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
hnnn
hnnn

uneheer oilgohgui oilgoy geed tolgoi hurehgui golomtiin busees heden zuugaaraa orj ireed bolood bdag hodoo yavsan humuus yaachihsan yumbee

Холбоотой мэдээ

Back to top button