НИЙГЭМ

Зайсангийн ба Маршалын гүүрийг холбосон дугуйн зам тавдугаар сард ашиглалтад орно

Өнгөрөгч долоо хоногт Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан холбогдох албан тушаалтнуудын хамт Хан-Уул дүүрэгт ажилласан юм. Энэ үеэрээ Зайсангийн гүүр болон Маршалын гүүрийг холбосон дугуйн замын барилгын ажлын явцтай танилцсан.

Гүйцэтгэгч компанийн зүгээс дугуйн замыг барьж гүйцээхэд нэмэлт санхүүжилт хэрэгтэй байгааг албаныханд мэдэгдсэн байна. Харин Хотын захирагчийн зүгээс шаардлагатай хөрөнгийн судалгааг яаралтай бэлдэн танилцуулахыг үүрэг болгож, тус дугуйн замыг энэ оны тавдугаар сард барьж дуусгах чиглэл өгсөн юм.

Нийт 7.1 километр урттай дугйу замын далан барих ажил одоогоор 80 хувийн гүйцэтгэлтэй байна.

Явган хүний зам, дугуйн зам гээд нийт 3 метрийн өргөнтэй, асфалтан хучилттай гэрэлтүүлэг, амрах талбайтай, хамгаалалтын хайстай, хяналтын камер, зүлэгжүүлэлт тохижилттой гэх зэрэг  олон улсын жишигт нийцсэн стандартын дагуу хийгдэхээр төлөвлөгдөж байгаа аж.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button