Говь-Алтай аймгийн Тонхил сумын Засаг дарга эхнэрийнхээ аминд хүрчээ
Говь-Алтай аймгийн Тонхил сумын Засаг дарга Р.Д нь өнгөрсөн шөнө буюу тавдугаар сарын 14-15-нд шилжих шөнө эхнэрийнхээ аминд хүрсэн гэх мэдээлэл цацагдаад байна.

Энэ тухай ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, ахмад М.Мөнхшүрээс тодруулахад:
“Өнөөдөр 11:00 цагийн орчимд Говь-алтай аймгийн Тонхил суманд эмэгтэй хүн гэртээ нас барсан байна гэсэн дуудлага мэдээлэл эмнэлгийн байгууллагаас аймгийн цагдаагийн газарт ирсэн. Мэдээллийн дагуу жижүүрийн бүрэлдэхүүн аймгийн төвөөс 260 орчим км зайд орших Тонхил суманд очиж, шалгалтын ажиллагаа, хэргийн газрын үзлэгийг хийж байна” гэлээ.
Сүүлийн гурван сарын хугацаанд тус аймгийн хоёр ч засаг дарга хүн амины хэрэгт сэжиглэгдээд байна. Говь-Алтай аймгийн засаг дарга В.Рэнцэндорж ч мөн хүн амины хэрэгт шалгагдаж, улмаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн билээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тэр этгээд чинь засаг дарга гэдэг нэртэй юм уу? Хүн �##�сан нь үнэн л юм бол нэрийг нь нуудаг ямар учиртай юм бэ?
76.г Говь�##�тай руу явуулчуул яасын тэндээ учираа олно биз
Засаг дарга нар гэж намын нэрээр гарсан эсэн бусын хүмүүс байх болжээ. Дандаа элдэв хэрэгт холбогдож байна гэдэг чинь ямар хүмүүс засаг бариад байгааг харуулж байна даа. Гэр бүлээ хайрлахгүй байгаа хүмүүс жириын иргэдийг хайрлах уу.
Ene beg ulbiisun gazar tusgai ajillagaa yavuulaachee buduuleg huhuud negnee alaad duuslaa, altain huhchuud gej butehgui atsnuud shdee
Hel amaa bodooroi