НИЙГЭМ

ЦЕГ: Асрамжийн газраас алга болсон гэх хүү ээж, дүүтэйгээ хамт амьдарч байна

Иргэн Л.Цэцэгмаа нь “10 гаруй жилийн өмнө нэгэн эмэгтэй гудамжинд хүүхдээрээ гуйлга гуйлгаж байсныг болиулж, хүүхдийг нь Manna асрамжийн газарт өгсөн. Одоо тэр хүүхэд олдохгүй байна” гэх мэдээлэл “Зариг.мн” сайтад өчигдөр /2020.05.19/ нийтлэгдсэн.

Мэдээллийн дагуу Цагдаагийн байгууллагаас холбогдох шалгалтыг явуулахад 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдөр төрсөн М нь 2010 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “Harbormanna Childrens Center” асрамжийн газарт ирсэн. Харин түүний өвөө Б нь 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдөр буюу нэг сарын дараа тус асрамжийн газраас хүүг авсан байна. Одоо хүү М нь өөрийн төрсөн эх, хоёр дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт амьдарч, Ерөнхий боловсролын сургуульд суралцаж байна гэж ЦЕГ-аас мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Hab
Hab
2020-05-20 22:11

TV_r Bodil tsarai zusiig ni haruulda.ter baitugai hereggui yum haruuldag bj.

Зочин
Зочин
2020-05-21 00:44

mgl-uud iim goy shdee Ter saihan setgelt busgui nogoo huuhdee mon esehiig shalgasan bh gedegt itgej bnaa.

Холбоотой мэдээ

Back to top button