Нийгмийн

Салхитын мөнгөний ордын хэрэгт холбогдсон ГУРВАН шүүгчид ТАВАН ЖИЛ хүртэлх ял өгчээ

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2020 оны 05 дугаар сарын 26-ны 12.00 цагт хэвлэлийн бага хурал зохион байгуулж, Ш.Мөнгөншагай нарт холбогдох хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг танилцууллаа.

Салхитын мөнгөний ордын маргааныг шүүхээр шийдэхдээ 10-170 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт зургаан шүүгч холбогдсон. Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгч Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн танхимын ерөнхий шүүгч Б.Сайханцэцэг, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр, СХД-ийн Иргэний хэргийн танхимын ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар нарыг авлигалын хэрэгт холбогдуулан шалгасан.

ХЯНАН ШИЙДВЭРЛЭСЭН ХЭРГҮҮД

  • Шүүгдэгч  Ш.Мөнгөншагайг өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусадтай  урьдчилан  үгсэн тохиролцож, бусдад  албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн үйлдэлд 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хорих ялаар,
  • Шүүгдэгч Г.Жаргаланг  өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусадтай  урьдчилан  үгсэн тохиролцож, бусдад  албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн үйлдэлд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж,  3 жилийн хорих ялаар,
  • Шүүгдэгч  Г.Алтан-Очирыг  нийтийн  албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс  албаны чиг үүргээ  хэрэгжүүлсний хариуд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд  бусдаас  хахууль авсан үйлдэлд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх  хэсэг,  гэмт хэргийн улмаас олсон мөнгө гэдгийг мэдсээр байж авсан, ашигласан үйлдэлд нь  2015 оны Эрүүгийн   хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт /мөнгө угаах/ зааснаар  нийтийн албанд томилогдох эрхийг 5  жилийн хугацаагаар хасаж , 3 жилийн хорих ялаар шийтгэж, гэмт хэрэг үйлдэж олсон 50.000.000 төгрөгийг гаргуулан улсын орлого болгох,
  • Шүүгдэгч Б.Цолмонбаатарыг хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх  ёсгүй үйлдлийг хийж, бусдаар дамжуулан хахууль авсан  үйлдэлд  2015 оны  Эрүүгийн хуулийн тусгай ангийн  22.4 дүгээр зүйлийн  2 дахь хэсэгт зааснаар, нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 5 жилийн хорих ялаар шийтгэж, гэмт хэрэг үйлдэж олсон 60.000.000 төгрөгийг гаргуулж, улсын орлого болгох,
  • Шүүгдэгч Э.Халиунбаярыг  өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн  үйлдэлд нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар  нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хорих ялаар
  • Шүүгдэгч  Н.Уранчимэгийг албан тушаалтанд бусдаар дамжуулан  хахууль өгсөн  үйлдэлд нь  2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн  269 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож 2 жилийн хорих ялаар шийтгэж, 35.000.000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох,
  • Шүүгдэгч  Ж.Цэцэгээг хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс  гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлаж, хээл хахууль авсан үйлдэлд  гэм буруутайд  тооцож 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  тодорхой үйл ажиллагаа эрхлэхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хөдөлмөрийн хөлсний хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр буюу 12.240.000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэж,  шүүгдэгчдийн эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
  • Шүүгдэгч  Ч.Амгаланбаярт  2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх  хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж  ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 267 дугаар зүйлийн 267.1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж,  төрийн байгууллага албан тушаалтны нэр барьж үйл ажиллагаа явуулж их хэмжээний ашиг олсон  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,
  • Шүүгдэгч  М.Цэндсүрэнд  2002 оны  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 270 дугаар зүйлийн 270.1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, хээл хахууль өгч, авахад зуучилсан гэм буруутайд тус тус тооцож,  Ч.Амгаланбаяр,  М.Цэндсүрэн нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан  Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалт /Тухайн үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон/-д  зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, Ч.Амгаланбаяраас гэмт хэрэг үйлдэж олсон 45.000.000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох,

ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ХУГАЦААГ ХОЙШЛУУЛЖ ТУСГААРЛАСАН:

Тусгаарлагдсан гэх хэргүүдийг дахин хянан хэлэлцэж шийдвэрлэх аж.

  • Мөрдөн байцаалтын явцад УДШ-ийн шүүгч Ц.Амарсайхан БНСУ-д эмчилгээнд яваад ирээгүй тул хэргийг нь тусгаарласан.
  • ЧД-ийн Иргэний хэргийн танхимын Ерөнхий шүүгч Б.Сайханцэцэг нь хэргийн оролцогчоос авсан мөнгөө зээлсэн болгон шүүхээр шийдвэр гаргуулсан тул тусгаарласан
  • н.Өнөрцэцэг хэргийн баримтыг хянан шийдвэрлэх үед бие нь муудсан учир тусгаарласан. Тэдний хэргийг дахин хянан хэлэлцэх аж.

ХЯНАН ШИЙДВЭРЛЭЭД ЦАГААТГАСАН:

УДШ-ийн шүүгч Г.Цагаанцоож, Д.Цолмон нарыг шалгаж, нотлох баримт үндэслэлгүй хэмээх шалтгаанаар хэргийг цагаатгажээ.

ХЭРГИЙГ ПРОКУРОРТ БУЦААСАН:

  • Шүүгдэгч  С.Оюунбатад холбогдох  хэргийг  тусгаарлаж,  Б.Пүрэвням, Ц.Амарсайхан нарт холбогдох эрүүгийн 190200000344 дугаартай хэрэгт нэгтгүүлэхээр, шүүгдэгч Ш.Энхтөрд холбогдох хэрэгт  нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан.

СОШИАЛААР ЗАДАРСАН БИЧЛЭГ:

Мөн сошиалаар цацагдсан бичлэг нь 2008 оны есдүгээр сарын 14-ны өдөр СБД-ийн байранд болсон бөгөөд түүнээс хурааж авсан 1 сая 400 мянган төгрөгийг улсын орлого болгосон. Мөн Г. Жаргалангийн хөлсөлж байсан орон сууцнаас 1,3 сая ам доллар буюу 3 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний бэлэн доллар илрүүлэн хураажээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-05-26 20:21

Сүргээрээ гэхэд ямар бага ял вэ?улс хичнээн их ц�##�ин өглөө дөө.татвар төлөгчийн мөнгөөр.

Холбоотой мэдээ

Back to top button