НИЙГЭМ

Олон улсын зах зээлээс хөрөнгө оруулалт татах чиглэлээр санамж бичиг байгуулав

Эрдэнэс Монгол” ХХК-ийн охин компани “Эрдэнэс Ассет менежмент ҮЦК” ХХК, БНХАУ-ын “Чиндао Хуаван экүти инвэстмент фанд менежмент” компанитай Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Уг санамж бичиг албажсанаар талууд хөрөнгө оруулалтын сан, хамтарсан компани байгуулж, энэ хүрээнд “Эрдэнэс Монгол”-ын төсөл хөтөлбөрүүдэд олон улсын зах зээл дээрээс хөрөнгө оруулалт татахаас гадна техникийн туслалцаа үзүүлэх боломж бүрдэж байгаа юм.

Санамж бичигт “Эрдэнэс Ассет менежмент ҮЦК” –ийн гүйцэтгэх захирал Б.Ууганхүү, БНХАУ-ын “Чиндао Хуаван экүти инвэстмент фанд менежмент” компанийн Удирдах зөвлөлийн дарга Сунг Ли Фэнг нар гарын үсэг зурсан бөгөөд талууд харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжинө гэдэгт итгэж буйгаа энэ үеэр илэрхийлэв. 

Эх сурвалж: Эрдэнэс Монгол

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Эндүүрэв үү
Эндүүрэв үү
2020-05-27 09:56

Энэ юу болж байнаа. Эрдэнэс-Монгол ХХК хятадын компанитай хамтарч байна гэхээр нөгөө МОНГОЛЫН баялгийн сан хятадуудад ашиг хуваарилж эхэлнэ гэсэн үг биздээ. Оруулсан хөрөнгийн хэмжээгээр ашиг авдаг зах зээлийн хууль байдаг.

Эндүүрэв үү
Эндүүрэв үү
2020-05-27 09:59

Ж нь:Тавантолгойд хөрөнгө орууллаа гэхэд хэн хэдийг оруулснаараа ашгаа хуваана биздээ. Сумъяабузар сайн тооцоолж байнаа. 1 тэрбумаар зарж болохгүй юм бол 1 тэрбумыг оруулаад ашгийг нь хуваагаад идчихнэ гэж тооцоолов уу

Холбоотой мэдээ

Back to top button