Нийгмийн

“Морийг гялгар уутаар үргээж болохгүй гэсэн заалт байхгүй тул хүүхдийн гэмтлээс шалтгаалж хариуцлага тооцно”

Төв аймагт болсон хурдан морины уралдааны үеэр Завхан аймгийн уугуул н.Нанзаддоржийн саарал зүсмийн даагыг “гялгар уут”-аар үргээж, улмаар унаач хүүхэд газарт унаснаар, саарал даага айрагдах боломжоо алдсан.

Түүнчлэн Төв аймгийн баяр наадмын хурдан морины уралдааны шүүлт, зохион байгуулалтад иргэд бухимдалтай байсан нь нууц биш. Дээрх асуудалтай холбоотойгоор ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү твиттерт ийн жиргэсэн билээ.

“Төв аймгийн хурдан морины уралдааны явцад болсон асуудлыг аймгийн цагдаагийн газар шалгаж байгаа. Хүүхдийн байгууллага мөн энэ асуудал дээр ажиллах хэрэгтэй байх даа” гэсэн.

Бид энэ дагуу Нийслэлийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Н.Мандуултай холбогдож тодруулахад,

“Хурдан морины уралдааны журамт хурдан морийг гялгар уутаар үргээх, тэр бүү хэл, ташуураар ташуурдаж болохгүй гэх заалт байхгүй. Тиймээс унасан унаач хүүхдийн гэмтлийн зэрэгт нь л хариуцлага хүлээлгэдэг. Тэгэхээс гялгар уутаар үргээсэн асуудалд нь биш гэсэн үг юм. Баяр наадмыг зохион байгуулах комиссоос унаач хүүхдийг гараанд гарахаас нь өмнө нарийн шалгасны дараа уралдуулдаг.

Ер нь бол жил бүрийн наадмаар унаач хүүхдийн халааснаас зүү тариур, маш их гялгар уут, ташуур зэргийг хураан авч, ташуур урт байвал тайрах арга хэмжээг авдаг. Нийслэлд иймэрхүү зөрчил гараагүй. Харин орон нутгийн хувьд хүч хүчний асуудлаас болоод унаач хүүхдийг сайн шалгаж оруулаагүй байхыг үгүйсгэхгүй” хэмээх тайлбарыг өгсөн юм.

Харин эх сурвалжийн мэдээлж буйгаар "Дааганаас унасан хүүхэд гаднаа ямар нэг гэмтэл бэртэл аваагүй. Гэвч дотуур бэртэл байхыг үгүйсгэхгүй” хэмээх хариултыг өгөв.

Иймд баяр наадмыг зохион байгуулах комисс нь уралдааны дүрэм журмаа шинэчлэх шаардлагатайг шил шилээ даган гарах хэргүүд нотолно. Журамдаа гялгар уут, зүү тариур авч орж болохгүй хэмээх заалтыг оруулаагүй хэрнээ унаач хүүхдэд мянга шаардлага тавиад нэмэргүй, хариуцлагыг бол бүр ч дурсаад ч хэрэггүй биз ээ...

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Tseel
Tseel

Морины уралдаантай холбоотой хууль тогтоомжийг нягтлан судалж даруй боловсронгуй төгөлдөр жүүдэхийг иргэн би шаардаж б.а Уралдаж байгаа морийг үргээж болно үргээж болохгүй гэдэг заалтыг яг одоо тодорхой болгохыг

Tseel
Tseel

шаардаж б.а

Зочин
Зочин

ингэж хэлбэр талаас нь асуудалд хандвал энэ дарга ажлаа хийж чадахгүй. Журмаар зохицуулж чадахгүй. Монгол хүн хэзээ ч гялгар уутаар морио ташуурдаж байгаагүй. Энэ бол ёс бус, зан заншилд үл нийцэх, нийтийн хэв журмыг зөрчсөн үйлдэл шүү

Зочин
Зочин

BUGDED NI HARIUTSLAGA TOOTSOOCHEE

Хариулт
Хариулт

Уралдаж болно гэсэн юм бол ёс бус үйлдэл гаргах бусдад гэмтэл ,бэртэл үүсгэх нөхцөл бүрдүүлсэн бол хатуу арга хэмжээ авах хэрэгтэй.Улсын наадамд ч гялгар уут савссан хүүхдүүд явж харагдсан .Яаж улсын наадамд ийм зүйл болоогүй гэж хэлэв ээ

Хариулт
Хариулт
Reply to  Хариулт

Улсын наадмын бичлэгээ үз дээ .гялгар уут ташуур биш,бас монгол ёс заншил биш шүү

зочин
зочин

гялгар цаасаар үргээснээс болоод хүний амь сүйдсэн тохиолдолд ингэж хэлээд ямар ч хариуцлага байхгүй юу, солиотой эсвэл мэдрэлийн өвчтэй хүн байна наадах чинь, шар хадруу бушуухан явуулмаар юм

gulia
gulia

Tegvel buur tolgoid n uut uglaad ug .iim zaalt ch bas bhgui shuu!!!

Галаа
Галаа

Гялгар уутаар үргээж болохгүй гэж заалт байхгүй гэнэ үү.Юу солиороод БАЙНА АА.

Зочин
Зочин

Ямар нэг зүйлээр морь үргээхийг хориглоно гээд оруулах хэрэгтэй . Улсын наадамд хүртэл улаан цайм тор бариад савчаад барианд орж байсан шүү

Зочин
Зочин

Улсын наадамд хүртэл гялгар уут болон малгайгаа тайлаад савчуулсан тохиолдол зөндөө олон байсан шүү . Тийм тохиолдолд шууд хасах юмуу хэдэн байр ухраах арга хэмжээ авах хэрэгтэй

Зочин
Зочин

Ичээчээ

Зочин
Зочин

Тэгвэл тааран уут олс бүч хэрэглэж болдог байх нээ

Холбоотой мэдээ

Back to top button