Нийгмийн
Батлан хамгаалахын дэд сайдаар Б.Баярмагнайг тодруулжээ

Өнөөдрийн /2020.07.16/ Засгийн газрын хуралдаан 15.00 цагт эхэлсэн. Хуралдаанаар дэд сайд нарын томилгоог хэлэлцэж, томиллоо. Батлан хамгаалахын дэд сайдаар МАН-ын даргын зөвлөх Б.Баярмагнайг тодруулжээ.
- Төрсөн он, газар: 1978 онд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн
- Төгссөн сургууль: 1995 онд Нийслэлийн арван жилийн 36 дугаар дунд сургууль, 2003 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургууль, 2016 онд АНУ-ын Сэйнт Томасын их сургууль
- Мэргэжил: Эрх зүйч, олон улсын эрх зүйн магистр, ахлах дэслэгч
- Ажилласан газар: 2001-2004 онд МАН-ын дэргэдэх Оюутны холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, 2004 оны 3 дугаар сараас 12 дугаар сар хүртэл FM 102.1 радиогийн захирал, 2003-2004 онд МАН-ын Удирдах зөвлөлийн ажлын албанд улс төрийн ажилтан, 2004-2011 онд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч, 2011-2012 онд Сүхбаатар дүүргийн Засаг дарга, 2008-2016 онд НИТХ, төлөөлөгч, 2016-2020 онд Соёмбо партнерс ХХН-д партнер, 2020 оноос МАН-ын даргын зөвлөхөөр тус тус ажиллаж байна








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.