УЛС ТӨР

Өвгөн сайд нарын үрсийг гомдоож болдоггүй ТӨР

УИХ-ын 2020 оны сонгуулиар У.Хүрэлсүхийн танхимд Шадар сайдын сэнтийд сууж, М.Энхболдын талаас амжилттай “урвасан” Ө.Энхтүвшин нэр дэвшээгүй. Тэр мандатаа намдаа бэлэглэж, хариуд нь Шадар сайдын албан тушаалаа үргэлжлүүлэн хаших тохироо хийсэн талаар сонгуулийн  өмнө яригдаж байв.

Гэвч сонгуулийн дараа Засгийн газрын танхим бүрдэхэд Ө.Энхтүвшингийн хүсэл биелээгүй. Сайд нар томилогдохын өмнөх орой  ч маш сайн мэдээлэлтэй хүрээнд ч Засгийн газрын танхимд багтах азтай эрхмүүдийн нэр эцсийн байдлаар хүрээгүй байв. Нэг ёсондоо Ерөнхийлөгчтэй хэдэн сайд дээр хөшигний ард зөвшилцөөд л бусдыг нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрөө тархиндаа хадгалсаар гэнэт зарласан гэсэн үг.

Тэр хүртэл “Би Засгийн бүтцэд багтаж байгаа” гэсэн гэнэн халуун мөрөөдөлтэй явсан эрхмүүдийн нэг нь Ө.Энхтүвшин. Мэдээж тэр Засгаас жийгдчихээд, инээж суугаагүй нь тодорхой. Үүний дараа нэг их удалгүй Ө.Энхтүвшингийн хүү Э.Золбоог Барилга хот байгуулалтын дэд сайдаар томилсон юм. Аавынх нь цээжин дээр зангирсан гомдлыг хүүг нь дэд сайдаар томилж цайруулах ажиллагаа ингэж явагдав.

Өнгөн дээрээ бол Шадар сайд асан Ө.Энхтүвшин хүүгээ арын хаалгаар гаднаас  тусгай үүргийн онгоцоор ирж буйг ч мэдээгүй. Дэд сайдаар томилогдсоныг нь ч мэдээгүй гэж байгаа юм. Ерөөс амьдралаас тасраад, амьдралтайхан худлаа ярьж чадахаа ч байсан буурал сайд нарын минь  жишээ энэ.

Удаах нь сайд асан Ц.Нямдорж. Эрдэнэтэд Л.Батлут нартаа тонгоруулж, “ар хударгатуулсан” уураа сонгуулийн штабынхандаа гаргаж, цалингаа ч олигтой өгөлгүй хот руу давхиж ирсэн эрхмийн дараачийн  суудал уг нь ҮХЦ-ийн гишүүн байсан. Гэвч Ерөнхийлөгч Х.Баттулга юу гээд л түүнийг цэц рүү илгэхийг зөвшөөрөхөв. Тэгсхийж байгаад, Ерөнхий сайдын хуулийн зөвлөх гэсэн орон тоо дуулдаад өнгөрсөн.

Их удалгүй хүүгээ тэр Төрийн нарийнаар “чихэж” чадав. Яаж ч бодсон Н.Анхбаярт эвтэйхэн  суудал өгөхгүй бол Ц.Нямдоржийн өширхүү зан Засгийг хөөрхөн хэмлээд байх нь тодорхой. Тиймээс хамгийн тансаг, эвтэйхэн байж болох суудлыг хүүд нь тавьж өглөө. Ингэж өвгөн сайд нарын үрсийг гомдоож болдоггүй төрийн жишгийг У.Хүрэлсүх давтаж, улам гялтайлган өнгөлж өгөв.

Бараг л ХЗДХЯ-ыг Ц.Нямдоржийн хүү Анхбаярт, Шадар сайдын суудлыг Ө.Энхтүвшингийн хүү Золбоод өгөх ёстой мэтээр өвгөн сайд нар аашаа үзүүлж, хөвүүдээ төрийн өндөр сэнтийд залцгаав. Уг нь  Ө.Энхтүвшин, Ц.Нямдорж  нарт Монголын төр өргүй. МАН л өртэй билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
29 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-07-29 13:23

поп, сүр сар сайдын үнэн дүр төрх нь энэ шударга үнэний төлөө үхэхээс айхгүй тэмцэн гэж бархирдаг хирнээ цагаа тулхад ширүүхэн дуугархад үнхэлцгээ хагартлаа айдаг туулай зүрхтэй хулчгар хув�##�з байхгүй юу

Иргэн
Иргэн
2020-07-29 13:31

энэ хүрэлсүх ямар олон хүнд өртэй юм бэ. Ард түмэн улс орны эрх ашиг гэж байхгүй болждээ

Зочин
Зочин
2020-07-29 13:44

Төрийн �##�ба жинхэн утгаараа төрлийн �##�ба болж дээ. Өв з�##�гамжлаад байгаа юм уу хаашаа юм. Нэртэйгээр нь Н. Анхбаярыг хууль зүйн сайд, Ө. Золбоог шадар сайд болгочих яршиг. Энэ МАНгар-ууд АН-ууснуудад итгэх арга �##�га.

зочин
зочин
2020-07-29 14:27

Энэ хоёр зөлуу ч уг нь Н.Энхбаярын хүүгийн дэргэд гайгүй доороос нь эхлээд ажиллаад ирсэн .сайн ажиллах хэрэгтэй доод хүмүүстээ дээрэлхүү байж болохгүй идэвхтэй санаачлагатай ажлаа сайн хий

Зочин
Зочин
2020-07-29 14:43

Н.Анхбаяр хүмүүс л мэдэмхийрч бие биеэ дагаад хэмлээд муулаад байдаг болохоос биш мэдлэгтэй, үг хэл нь хийж байгаа ажлаа хамга�##�чихдаг , хийдэг ч з�##�уу. Ааваасаа хамаарахгүйгээр өөрөө хол явах з�##�уу даа

Zochin
Zochin
2020-07-29 20:58
Reply to  Зочин

Zaaaa bas neg doloogch uu.

Зочин
Зочин
2020-07-29 17:52
Reply to  Зочин

бүгс долоогч оо. мэргэжлийнхэн чад�##�тнууд зѳндѳѳ байхад олби оготно шиг �##�ба туша�##� хайсан шахаачнаар дутлаа юу

Хариу
Хариу
2020-07-29 16:21

Нээрээ хэцүүү юмаа. Даргын хүүхэд дарга болдог цаг ирсэн бөлгөө. Зарим хүмүүсийн дургүйцээд байдаг Соци�##�измын үед ч ийм б�##�ай юм байгаагүй. Ардчил�##� гэж ийм юм хүсээд байсан юм уу?

Зочин
Зочин
2020-07-29 16:39

Наа чинь юу ч биш. Манай гатан эрдэнэ 3 жил сайд хийхдээ 4 терийн нарийн сольж, 5 дах терийн нарийны тvр орлон гvйцэтгэгчээр газрын даргын тvр орлон гvйцэтгэгчийг тавьцан юм чинь. Негеех нь ч гэсэн аймр авилг�##�ч, байраа зараад МАНайханд тел

Зочин
Зочин
2020-07-29 23:50
Reply to  Зочин

Амаржарг�##� угаасаа хахууль авдгаараа �##�дартай шдэ, ялангуяа лаборторынхны дунд. Лав тэр эрvvл элэг ч билvv аянаар Сvхбаатар аймагт оношлуур нийлvvлэх компанаас 10 саяын хахууль нэхээд, негеедvvл нь ЭМЖЖ эмнэлэг дээр нь очиж 5 саяыг нь егсен

Зочин
Зочин
2020-07-29 23:59
Reply to  Зочин

Хамгийн аймр нь тэр 10 саяыг нэхсэн тэндэр нь угаасаа 30 саяын л тэндэр байсан шд. Боддоо, 30 саяын 10 саяыг авилг�##�д авна гэхээр юун 10 хувийн Даваасvрэн байгааз дэ!!!?

Зочин
Зочин
2020-07-29 23:41
Reply to  Зочин

За наад ЭМЯ-ны терийн нарийны тvр орлон гvйцэтгэгч авгай чинь угийн сурцтай гар. Цогцэцэг гэж нэг ямбий авгайг сайд байхад нь ДОХ-ын тевийн дарга болох гэж 60 саяыг егеед, енеех нь дарга болголгvй сайдаасаа мултарсны дараа улаан хэрvvл болж

Зочин
Зочин
2020-07-29 17:53
Reply to  Зочин

Гатан эрдэнэ онцгой эрхтэй ажээ

Зочин
Зочин
2020-07-29 16:42
Reply to  Зочин

МАНайханд телберее телцен гэжугай

Zochin
Zochin
2020-07-29 16:42

Арабтай ч адил юм шиг, Соц нийгэмдээ буцаад ирсэн ч юм шиг сайхаан, сайхан.

Зочин
Зочин
2020-07-29 16:44

ӨӨРСДИЙН ЧАДАЛ МЭДЛЭГЭЭРЭЭ АЖИЛ ОЛООД ХИЙЖ ЧАДАХГҮЙ Л ХҮҮХДҮҮДТЭЙ ЮМ БАЙЛГҮЙ ДЭЭЭ

ЗОЧИН
ЗОЧИН
2020-07-29 17:07

ЗА ЯАХ ВЭЭЭ. САЙН ЭЦГИЙН ХӨВГҮҮД ТӨРД ААВУУДЫНХАА ШИЙРИЙГ ХАТААЖ САЙН АЖИЛЛАХ БАЙХАА. ЭНЭ ЗЭРГИЙН ЮМ БАЙХ Ш ДЭЭ. ЮМ БОЛГОНЫГ НЬ ГООЧЛОХОО БОЛЬЁ БҮГДЭЭРЭЭ. НОЁН НУРУУ НЬ Л БОЛЖ БАЙВАЛ БОЛОХ НЬ ТЭРЭЭ

Зочин
Зочин
2020-07-29 18:04
Reply to  ЗОЧИН

Pyaldaga novsh ve chi

Зочин
Зочин
2020-07-29 17:49

Пя�####� юмаа

Зочин
Зочин
2020-07-29 18:00

Ёстой гоё гарчиг! Зөв өнцөг! Баярл�##�аа эгүүр ????????????????????????
Нээрээ Монголын энэ муусаанд ямар өртэй юм бэ? Зайлаасай

Зочин
Зочин
2020-07-29 19:02

Н.Анхбаяр Га яаманд олон жил ажилласан, Төрийн захиргаа, удирдлагын газрын захирлаар ажиллаж байгаад ТНБД болж байгаа гэсэн ш дээ. Аав нь Нямдорж болохоор хүү нь ТНБД-аар томилогдож болдоггүй хэрэг үү? Инээдтэй гэж.

Зочин
Зочин
2020-07-31 01:34
Reply to  Зочин

Uuruu bicheed baina yy? Henii tataasaar darga, erunhii konsul bolson yum?! Heden jil ene salbart ajillasan? Gadaad helnii medleg ni yamar ve? Shalgah l heregtei.

Зочин
Зочин
2020-07-29 19:02

Энэ з�##�уучууд Ө.Энхтүвшин , Ц.Нямдорж нарын хүүхэд болж төрснөөрөө Монголын төрд ажиллах эрхгүй байж болохгүй байлгүй дээ Дэндүү туйлшрах юм даа

Зочин
Зочин
2020-07-29 23:54
Reply to  Зочин

Болохгүй шууд ашиг сонирхол мэдэв үү

Zochin
Zochin
2020-07-29 20:57

Zuheer l huvi zayataigaa evlereed hucalgui ataarhaad bjii haltaruud mini

Монгол
Монгол
2020-07-30 12:00

Манай улс чинь ямар засагл�##�тай юм бэ нь төрөөс төрсөн баячуудад ямар өртөй болж байна аа ард түмний өмчөөс их хулгайлч луйвардсандаа бүгдийг нь өнгөрөөсөн одоо сөхвөл яасан юм бэ хэрэг үүсгэж ш�##�гуул өвөгчүүл хүнт байга шүү шорондоо оч за

харамсалтай
харамсалтай
2020-07-30 19:06

Өвгөн сайд нар ХҮРЭЛСҮХийг дарамт�##�саар л томилолт хийлгэлээ. БАС болоогүй энхтүвшин нь элчин болно гэж дарамт�##�саар яваа. ЯАНА даа

Зочин
Зочин
2020-07-30 20:17

Овоо засаг төр гараад ирлээ гэсэн чинь бас л байдгаараа. Тэгэхээр дахиад л авилга хээл хахууль гэхээс өөр хэлэх үг �##�гаа!! Ямар их шун�##�, идэж ууж ханаж цаддаггүй новшнууд вэ!!! Урьдах новшнуудыг яаж цэвэрлэх гэж ядаж байхад, дахиад....!!!

харамсалтай
харамсалтай
2020-08-02 08:45

ЕС Хүрэлсүхээ шударга, чад�##�тай з�##�уусын дэвших замыг хааж ТОМИЛГОО хийхээ болиоч. БҮХ томилгоо нь өр нэхсэн хүмүүсийн уур, хилэнг дарах гэсэн ТОМИЛГОО БАЙХ юм. ЗОРИГ гаргаад шууд шударгаар томил болохгүй байна уу?

Холбоотой мэдээ

Back to top button