НИЙГЭМ
Дорнодод 100 орчим үхэр яс сөнөрөх өвчнөөр үхжээ

Дорнод аймгийн Баянтүмэн сумын нутагт 20 гаруй айлын 100 орчим үхэр яс сөнөрөх өвчнөөр үхжээ. Бэлчээрийн доройтол, эрдэс тэжээл дутагдсанаас болж мал эл өвчнийг тусдгийг албаныхан хэлэв.
Энэ талаар албаныхнаас тодруулахал “Сүүлийн жилүүдэд бэлчээр их доройтон, зарим нутагт эрдэс бодис ихтэй ургамлууд ургахаа больсон. Баянтүмэн суманд 100 орчим үхэр үхсэн нь бэлчээрийн доройтолтой холбоотой. Үхэрнүүдийнх ихэнх нь үнээ. Туглаа хөхүүлэхдээ эрдэс, тэжээл их алдсан гэсэн үг.
Шаардлагатай шим тэжээлээ өвснөөс авч чадаагүйн улмаас яс сөнөрөх өвчин тусдаг. Тиймээс малчид малдаа хужир өгөөд л өнгөрөх бус шаардлагатай эм, витаминыг ч мөн өгөх хэрэгтэй” гэв.
Г.ЖАРГАЛ
Olon Yamaa usguduguu bolichih heregtei bgaa um daa.chanar muutai ### ihtei bolood belcheer ch gui Yu ch ugui bolj bna shde.
Одоо энэ үхрүүдийн мах ченжээр дамжин хотод орж ирж хүнсний захын лангуун дээр тавигдаж мэднэ
###chid ###andaa anhaarch tejeel beldeh heregtei, zugeer harj suuj bolohgui bizdee. Arai l baina haana shim tejeeltei uvs nogoo baina ter gazart ni och.
к####ьций түрдэг хортой элемент агуулсан ус, ургам#### идсэн байх магадл####тай юм байна.