Нийгмийн

Ш.Батхүүгийн хамт “Алтжин”-ийн Г.Алтан, түүний хүү Э.Сүрэн нар шүүгдэж байна

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /2020.08.05/ Ш.Батхүү нарт холбогдох долоон эрүүгийн хэргийг хэлэлцэж эхэллээ.

“Жаст групп”-ын захирал Ш.Батхүү нь хуурамч бичиг баримт, тамга тэмдэг, гарын үсэг, хэвлэмэл маягт ашиглан залилах, хуурамч баталгаа гаргах, өмч хөрөнгийг бусдад шилжүүлэх, үнэгүйдүүлэх зэрэг байдлаар бусдад онц их хэмжээний хохирол учруулсан залилан, санхүүгийн луйврын долоон төрлийн гэмт хэргийг үйлдсэн хэмээн буруутгагдаж байгаа юм. 

Түүнтэй хамт “Алтжин”-ийн Г.Алтан, түүний хүү Э.Сүрэн нарыг шүүж байна. Тэд шүүхийн танхимд өөрийн биеэр хүрэлцэн иржээ.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
сара
сара
2020-08-05 17:24

энэ эмээ д�##�д ороогүй юу

Холбоотой мэдээ

Back to top button