Нийгмийн

Хоёр настай хүүхдийг цэцэрлэгт хамруулбал зөрчлийн тухай хуулиар ХАРИУЦЛАГА ТООЦНО

Долдугаар сарын 29-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар хоёр настай хүүхдийг энэ удаа авахгүй байх шийдвэрийг гаргасан. Тодруулбал, халдварын эрсдэлээс сэргийлж хоёр хүртэлх насны хүүхдийг цэцэрлэгт явуулахгүй байхаар зохицуулж, бүх шатны байгууллагад үүрэг, чиглэл өгсөн билээ.

Харин цэцэрлэгүүд хүчин чадлаасаа хамаарч 3-4 настай нийт хүүхдийн тодорхой хувийг, таван настай хүүхдийг бүхэлд нь цэцэрлэгт хамруулна.

Цэцэрлэгт хамрагдаж чадаагүй хүүхдүүдэд теле хичээл орох юм. Энэ шийдвэрийг аравдугаар сарын 01 хүртэл мөрдөх бөгөөд КОВИД-19-ийн нөхцөл байдалтай холбогдуулан хэвийн горимд шилжүүлэх эсэхийг тухайн үед нь шийднэ.

Тэгвэл хувийн хэвшлийн цэцэрлэгүүд  хамруулсан эсэхэд хяналт тавих бөгөөд хэрэв холбогдох журмыг зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага тооцно гэдгийг Боловсрол, соёлын хяналтын хэлтсийнхэн сануулсан аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button