УЛС ТӨР

С.Амарсайхан: Би БНХАУ-ын компанид 50га газар олгоогүй

УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дэд дарга С.Амарсайхан Хотын дарга байхдаа “Хятад иргэдэд 50га газар олгосон” гэх асуудлаараа мэдээлэл хийлээ.

Тэрээр, “Газрын тухай хууль, газар олголттой холбоотой олон асуудлуудтай холбоотой санал шүүмжлэлүүд гарч байгаа. Мөн орон нутгийн сонгуультай холбоотой улстөрийн зорилготой мэдээлэл олон нийтэд түгээж байгаа. Энэ мэдээлэлд албан ёсоор мэдээлэл өгье. Сүүлийн нэг жилийн хугацаанд намайг Хятад улсын компанид 50га газар олгож, иргэдийг хохироолоо гэх мэдээлэл гарах болсон. Миний бие 2020 оны зургадугаар сарын 20 хүртэл нийслэлийн захирагчийн албыг хашсан. Ажиллах хугацаандаа нийт 158 газрыг нийтийн эзэмшилд авч тохижуулах ажлыг эхлүүлсэн. Тухайлбал, талбайн өмнөх цэцэрлэг болох Улаанбаатар хотын банкны барьцаанд байсан 2.4 га газрыг авч тохижуулсан. Богдханы ордон музейн, Чойжин ламын музейн газар зэргийг чөлөөлж, тохижуулах ажил хийлгэсэн.  

Мөн би БНХАУ-ын компанид 50 га газрыг хөдөө аж ахуйн болон бусад ямар нэгэн зорилгоор олгоогүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна. УИХ-ын гишүүний хувиар Нийслэлийн газрын албаны газрын даргын үүрэг гүйцэтгэгч н.Энхманлай болон Нийслэлийн Засаг дарга Б.Батбаясгалан нарт албан бичгээр хандсан. Намайг БНХАУ-ын компанид 50га газар олгосон эсэх талаар тодруулж өгнө үү гэж хүссэн. Эдгээр байгууллагаас газар олгоогүй болох тухай албан бичиг, хариу ирсэн.

Мөн намайг Хятад улсын иргэн гэх гүтгэлэг мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарах болсон” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
8 сар 25, 2020 19:24

Цаадуул чинь юу гэж чамайг олгосон гэж бичиг хийхэвдээ олгосон нь үнэн л байгаа.

Ганаа
Ганаа
9 сар 13, 2020 10:07

Зассс чи ч нэг би тэгчихсэн гээд хүлээн зөвшөөрчихдөг хүн билүү?????? Гөлөн гөлөн гээд хулгайч нохой шиг доогуур харц�##�ж байгаад хамгийн заваан хор найруулдаг новш нь байх шүү харин ч...

Холбоотой мэдээ

Back to top button