УЛС ТӨР

Х.Нямбаатар сайдын ОГЦОМ ЭРГЭЛТ

Жилийн өмнө гишүүн байхдаа хэлсэн үгнээсээ сайд болоод буцдаг хүн байна. Тодруулбал, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар гишүүн байхдаа хэлсэн үгээ ор тас мартсан уу, эсвэл бодол нь өөрчлөгдсөн үү ямартай ч ШҮҮГЧДИЙН ТОМИЛГООНЫ АСУУДАЛД огцом эргэлт хийх нь. Нарийн учрыг дор өгүүлье.

Шүүгчийг ҮАБЗ-ийн зөвлөмжөөр чөлөөлдөг болох хуулийн заалтыг Ерөнхийлөгч Х.Баттулга өргөн барьж, УИХ өнгөрсөн 2019 оны гуравдугаар сард хэлэлцэн баталсан билээ. Тухайн үед үүнийг хамгийн их дэмжиж, алга ташиж байсан гишүүдийн нэг нь Х.Нямбаатар сайд. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн, шүүхийн тогтолцоог бага багаар идэж, устгах замаар дарангуйллын дэглэм бий болгохыг дэмжиж байсан.

Тэрээр УИХ-ын гишүүн байхдаа буюу жилийн өмнө, “Би жилийн өмнөөс “Шүүхийн байгууллага, шүүх засаглал авлигад идэгдлээ. Бие даасан хараат бусаар ажиллаж чадахгүй байна, хууль бусаар шүүгчид баяжсан” гэж ярьж байсан. Иймээс Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг дэмжиж байгаа. Энэ хуулийн төсөл нь  Үндсэн хуультай зөрчилдөхгүй” гэж хэлж байсан билээ.

Гэтэл энэ сарын 18-нд Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ирэх дөрвөн жилийн хугацаанд салбар яамныхаа баримтлах эрхзүйн шинэчлэлийн хөтөлбөрийг танилцуулсан. Энэ үеэрээ шүүх эрх мэдлийн шинэтгэлийн хүрээнд ҮАБЗ-өөс шүүгчдийг томилдог асуудлыг нэн тэргүүнд зогсоохоо мэдэгдсэн юм.

Тэрээр “ҮАБЗ-ийн зөвлөмжөөр шүүгчдийн бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх, чөлөөлөх цонхыг нэн яаралтай хаахгүй бол Монгол Улсад хараат бус шүүх засаглал устана. Иймд энэ цонхыг нэн тэргүүнд хаахыг зорьж байна” гэв.

Үүнд нэг анхаарал татаж байгаа асуудал нь прокурор, АТГ-ын дарга нарын асуудлыг орхиж, зөвхөн Шүүгчийг ҮАБЗ-ийн зөвлөмжөөр чөлөөлдөг хуулийн заалтыг ярьж байгаа нь хачирхалтай. Шүүгчийг төдийгүй прокурор, АТГ-ын даргыг ҮАБЗ-өөр солих заалтыг устгах ёстой гэж бас ярьмаарсан.

Ямартай ч сайд яг жилийн өмнөх хэлсэн үгнээсээ булзсан нь энэ. Хэлж дуугарсан үг бүр нь хэвлэл мэдээллийн хэрэгсэлд бичигдэж үлдээгүй, иргэдийг загасны санах ойтой гэж санав уу. Эсвэл өөрөө жил гаруйн өмнө ярьснаа мартдаг загасны санах ойтой юу. Жаахан эерүүлэхэд, ядаж жилийн өмнө хийсэн алдаанаасаа ухраад ч хамаагүй залруулах гэж байгаа нь сайн хэрэг юм даа.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

2 Сэтгэгдэл

  1. Угаасаа шүүх эрх мэдэлд х####даж, хараат бус байдлыг ####дагдуулсан буруу хууль байсан ш дээ.

  2. ЭНЭ ХҮН АРД ТҮМНИЙ ХҮСЭЛТИЙГ БИЕЛҮҮЛЭХ АРГАЧЛАЛ ХИЙЖ БАЙНА ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА,АСРАН ХАМГААЛАЛТАНД БАЙГАА АРД ТҮМНИЙ ДАЙСАНГУУДТАЙ ТЭМЦЭХ ГЭЖ БАЙНА ГЭЖ ДҮГНЭЛЭЭ.ХИЙХ ЮМАА ХИЙГ.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button