УЛС ТӨР

Л.Мөнхтүшиг: Шарил ирсэн, ирээгүй гэх асуудлаар бид мэдээлэл өгөхгүй

Манай улсад үйл ажиллагаа явуулдаг гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид ажилладаг гадаад иргэд болон Монгол Улсад суугаа гадаад улсын Дипломат төлөөлөгчийн газруудын ажилтнууд, тэдгээрийн гэр бүл Монгол Улсад ирэх хүсэлтээ ирүүлсээр байгаа.

“Зарим хүсэлтийн дагуу энэ сарын 28-ны өдөр БНСУ-ын Сөүл хот руу захиалгат нислэг үйлдэж, 16 улсын 100 иргэнийг авчирна. Эл нислэгээр монгол иргэдийг авчрах боломжгүй” гэж УОК-ын Шуурхай штаб мэдэгдэж байсан билээ.

Улмаар энэ сарын 28-ны өдөр БНСУ-ын Сөүл хот руу нислэг үйлдэж 254 хүний суудалтай онгоцоор 100 гаруй гадаадын иргэдийг авчирсан асуудал нь өдгөө шүүмжлэл дагуулаад байна.  

Тодруулбал, нэгдүгээрт тус нислэгээр 100 гаруйхан гадаадын иргэнийг авч ирсэн бөгөөд 154 суудал хоосон ирсэн гэх мэдээлэл байгаа юм. Хоёрдугаарт, тус нислэгээр БНСУ-д эх орон руугаа буцах онгоц хүлээж байгаад амиа алдсан гэх иргэний цогцсыг авчирсан гэх мэдээлэл байна.

Энэ талаар бид холбогдох албаныхнаас тодруулахыг зорьсон юм. Хамгийн түрүүнд бид ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшигтэй утсаар холбогдсон юм.

Тэрээр, “Биднийг дур мэдэж ганцаараа хариулт өгөхийг хориглосон шийдвэр гарчихсан. Хэвлэлийн хурал хийх үеэрээ л нэгдсэн мэдээлэл өгөх боломжтой болчхоод байгаа. Иймэрхүү асуултад Шуурхай штабын мэдээллийн үеэр хариулт өгнө. Шарил ирсэн, ирээгүй гэх асуудлын талаар бид мэдээлэл өгөхгүй. Ялангуяа гэр бүлийнх нь зөвшөөрөлгүйгээр. 154 суудал хоосон ирсэн гэдэг асуудлаар ГХЯ болон ОБЕГ-ын сайт дээр албан ёсны мэдээлэл гаргасан.

Мөн бид УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяртай холбогдож тодруулах гэж оролдсон боловч утсаа аваагүй юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
харамсалтай
харамсалтай
2020-08-31 14:33

ТӨРийн хүн асуултанд хариулж болохгүй болжээ. �######�УУЛ

зочин
зочин
2020-08-31 14:40

Албан ёсоор зохион байгуулдаг мэдээллийн цагаар л мэдээлэл өгнө өө гээд л утасны яриагаа таслах хэрэгтэй. иймэрхүү өөрийгөө өмгөөлөөд байгаа юм шиг хариулт өгч бусдын хов жив цуу тараах эхлэлийг тавьж болохгүй. төрийн �##�иваа ажилтан бүр төрийн тухайн байгууллагын даргын зөвшөөрөл өгсний дагуу нийтэд мэдээлэл тархаадаг ёс дэг байдаг ш дээ. хэвлэл мэдээллийнхэн �##�баны үйл ажиллагаатай холбооттой хариулт тодруулах шаардлагатай бол тухайн байгууллагын даргад хандаад зөвшөөрөл авсны дараа зохих ажилтантай нь харьцах хэрэгтэй.

Сонгогч
Сонгогч
2020-08-31 23:16

Зөвөө зөв

Холбоотой мэдээ

Back to top button