УЛС ТӨР

Л.Халтар: АТГ миний өрөөнд нэгжлэг хийгээгүй

АТГ-ынхан ЗТХ-ийн сайд Л.Халтарын өрөөнд нэгжлэг хийсэн гэх мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн сайтуудаар цацагдаад байна.

Тодруулбал, өнгөрсөн лхагва гарагт АТГ-ынхан Л.Халтар сайдын өрөөнд нэгжлэг хийж тэмдэглэл хийсэн хар дэвтрийг нь хурааж авсан, ямар дэвтэр хурааж авсан тухай нь тодорхойгүй хэмээн мэдээлэгджээ. Түүнчлэн Дарханы замын асуудал байж болзошгүй гэх.

Энэ талаар өөрөөс нь холбогдож тодруулахад, “Энэ тухай мэдээллийг сая мэдээллийн сайтаас олж харлаа. Тийм зүйл болоогүй. АТГ миний өрөөнд нэгжлэг хийгээгүй” гэх тайлбарыг өглөө.

Засгийн газрын тэргүүн буюу Ерөнхий сайдын зөвшөөрөлгүйгээр Засгийн газрын гишүүний албан өрөөнд нэгжлэг хийхийг хориглосон хуулийн заалт бий.

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 2.4 дэх заалтад Засгийн газрын гишүүнийг Ерөнхий сайдын зөвшөөрөлгүйгээр цагдан хорих, түүнд шүүхийн журмаар захиргааны шийтгэл оногдуулах, гэр орон, уналга, албан тасалгаа, биед нь үзлэг, нэгжлэг хийхийг хориглоно гэж заасан байдаг.

Эл хуулийн заалтаар бол Ерөнхий сайд У.Хүрэлсүх зөвшөөрөөгүй л бол ЗТХ-ийн сайд өрөөнд нэгжлэг хийгээгүй, хийх үндэслэлгүй гэсэн үг юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button