УЛС ТӨР

Х.Баттулгын “Төмөр зам”, “Одонтой ээж”, “Ахмад дайчин”-ы одонгоор дамжсан СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА

Ерөнхийлөгч Х.Баттулга 2021 оны сонгуулийн бэлтгэл ажлаа үндэсний хэмжээнд эхлүүлэв. 21 аймаг, есөн дүүргийн алдарт эхэд одон гардуулах, ахмад дайчдад одон медаль хүртээх, “Шинэ төмөр замын бүтээн байгуулалт”-тай хавь ойрын хамаг улс төрчийг танилцуулах гээд түүний сонгуулийн бэлтгэл нарийн төлөвлөгөөний дагуу, өндөр зохион байгуулалт дор явагдаж байна. Ерөөс тэрбээр “Төмөр замыг бариулсан хүн”, “Тэтгэврийн зээл тэглэсэн, зээлийн хүүг бууруулсан” гэх гол сэдвийг өмчлөн ирэх жилийн сонгуульд оролцох нь. Маш товчоор бол улсын мөнгөөр, Ерөнхийлөгчийн статусаас сурталчилгаагаа бяртай хийж, үндэсний хэмжээнд сэтгэж байгаа юм.

-ЕТГ-ЫН ЗАРДАЛ ХӨРӨНГӨӨР ТӨМӨР ЗАМЫН АЖЛАА УЛСТӨРЧДӨД ТАНИЛЦУУЛАХ ТАКТИК-

Ерөнхийлөгчийн улстөрийн тоглолт НЭГ: Ерөнхийлөгч Х.Баттулгад төмөр замын ажлыг “түшсэн” пиар, сурталчилгаа юу юунаас чухал. Тэрээр зөвлөхүүдээ УИХ-д сойж, парламентад хэд хэдэн кноп бэлдэж амжсан. Орон нутгийн үүрийн дарга нар өнгөрсөн хугацаанд Шонхор фракциас дүүрсэн байсан. Эдүгээ ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл болгож орон нутаг дах хөлүүдээ ЕТГ-ын зардлаар цуглуулж төмөр замын талбар дээр аваачиж зангидах оролдлого хийж буй юм. Захын нохойны зардлыг хүртэл даагаад вагон вагонаар нь аваачиж байгаа гэхэд болно. Сэтгүүлчдийг, төрийн албаны ажилтнуудыг, хувийн хэвшлийнхнийг, бусад жижиг намуудыг ээлж, ээлжээр нь Зүүнбаян руу цувуулж буй.

ЕТГ-ын зардлаар АН-ын үүрийн дарга нарыг нэгдсэн зохион байгуулалтад оруулж, төмөр замын бүтээн байгуулалттай танилцуулав. 21 аймаг, есөн дүүргийн Ардчилсан намын нийт 150 гишүүн өнгөрсөн долдугаар сарын 26-ны өдөр төмөр зам дээр очсон байдаг. Эл ажлыг өөрийх нь зөвлөхөөр ажиллаж байгаад АН-ын хэрэг эрхлэх газрын дарга болсон П.Нүрзэд гардан зохион байгуулсан юм. Ерөнхийдөө зугаалгад авч явж архидуулах замаар төмөр замын магтаалаар наашлуулж буй гэх яриа хөшигний ард хөврөв.

-УЛС ОРОН ДАЯАР 10,677 ЭЭЖИД АЛДАРТ ЭХИЙН ОДОН ГАРДУУЛАХ ТАКТИК-

Ерөнхийлөгчийн улстөрийн тоглолт ХОЁР: Сүүлийн үед сошиал ертөнцөд “Хамгийн олон мөөм барьсан хүн”-ээр Ерөнхийлөгч Х.Баттулга тодроод байгаа. Хошигнол ч гэлээ энэ үнэн. Тэрбээр 21 аймаг, есөн дүүргийн алдарт эхэд одон гардуулах ажлыг маш идэвхтэйгээр хийж, баруун солгойгүй цацах шиг л болж байгаа.

Энэ жил “Эхийн алдар” нэгдүгээр зэргийн одонг 720, хоёрдугаар зэргийн одонг 9,957 гээд улсын хэмжээнд нийт 10,677 ээжид хүртээж буй.

Коронавирустай холбогдуулан засаг, захиргааны нэгжийн түвшинд үе шаттайгаар буюу аймаг дүүргүүдэд очиж, өөрийн гараар гардуулах ажлыг хийж байгаа юм.

Ерөнийлөгчийн шилэн дансны мэдээллээс үзвэл 2020 оны эхний хагас жилийн байдлаар 838 сая төгрөгийг Төрийн одон медальд зарцуулсан. Харин дээрх 10 мянган эхэд гардуулсан одонгийн мөнгийг нэмбэл хэдэн тэрбумаар тогтохгүй мөнгөн дүн гарна.

Ерөнхийдөө одонгийн шагнал буюу улсын төсвийн мөнгөөр ирэх сонгуулийн пиараа хийх сийрэг ухааныг тэр гаргав. Түүнээс шагнал авсан 11 мянган гаруй эхийн баярласан сэтгэлийн цаана ах дүү хамаатан садан, үр хүүхдүүдэд бүгд багтана. Хөнгөхөн хэрнээ маш сайн тооцоолсных. Улсын мөнгө уйлах биш.

-АХМАД ДАЙЧДАД ОДОН МЕДАЛЬ ГАРДУУЛАХ ТАКТИК-

Ерөнхийлөгчийн улстөрийн тоглолт ГУРАВ: Эхчүүдэд одон гардуулсан юм ёинь эрчүүдийг, хөгшдийг бас яаж мартахав. 2020 оны есдүгээр сарын 02-нд тохиосон Чөлөөлөх дайны ялалтын түүхт 75 жилийн ойг тохиолдуулан зарлиг гаргаж, ахмад дайчдыг төрийн одон, медалиар шагнав. Чөлөөлөх дайнд оролцсон Монгол Ардын Хувьсгалт цэргээс 94-103 насны 78 хүн өдгөө энх тунх амьдарч байгаа тэдгээр дайчдын төлөөлөл болгож төрийн одон, медаль гардуулав.

МАХН тэргүүтэй жижиг намуудаас эхлээд Ардчилсан намынхан, МАН-ын шинэ сайд дарга нар хүртэл төмөр замыг үзэн магтаал урсгах болсон. Ердөө л төмөр замаар улстөрийн хүрээнийхнийг, одон медалиар жирийн иргэдийг барих тактик. Эл гурван замаар үндэсний хэмжээнд сонгуулийн сурталчилгаагаа овсгоотой гэгч нь урагшлуулж байна. Жижиг намуудыг нийлүүлж барьж тоглож байгаа нь тэр чигээрээ сайн стратеги. Түүнд орос технологиудыг зөвлөж байгаа мэт аашлах болсон. Еөк болоод айлчлал хийхгүй хурж байсан тэр ерөнхийлөгчийн засагалалтай улсуудаар хэсч, хүчээ нөөсөн. Энэхүү нөөсөн бүх бяраа үүнээс хойш аажмаар гадагшлуулж байгаагийн эхлэл нь, энэ. Цаашид хичнээн хүнийг одонгоор шагнаж, хичнээн вагон хүнийг улсын мөнгөөр төмөр зам руу зөөхийг таашгүй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
2020-09-07 08:43

Арай л удаан сунжруулж байна аа.
Сурт�##�чилгааг яаж ийгээд л хийх юм аа.

zochin
zochin
2020-09-07 10:11

�##�дарт эхийн одонг ээж бүр монгол төрийн тэргүүн ерөнхийлөгчөөс авахыг хүсч байгаа. Ийм сайхан зүйл хийж байхад нгь битгий харлуулаач. Төмөр зам бүтээн байгуул�##�т гээд л монголын түүхэнд ийм их ажил, гадаад харилцааг бэхжүүлсэн ерөнхийлөгч байгаа билүү үгүй шүү дээ.

Баасансүрэн
Баасансүрэн
2020-09-07 12:32

Эхийн �##�дар одонг цацаад байх ч юү байхав, 4хүүхэд төрүүлсэн нь л бол өгдөг биздээ.
ЯГ үнэндээ ард түмэн Баттулгыг сайнд нь сонгоогүй, Энхболдыг гаргахгүйн тулд л сонгосон.

Зочин
Зочин
2020-09-07 17:34

Одоо сонгохгүйээ арай өөр хүнийг сонгонлл

Zochin
Zochin
2020-09-07 18:42
Reply to  Зочин

Ene pzda enhboldoos bolj l erunhiilegch bolson enenii hugatsaa ni duusah duhsun bga noir ni hvrehgvi baas ni sawiraad hetsvv bga biz pytin shig bvh nasaaraa erunhiilegch bh geed bga ymu mongold iim ym bdaggvi ym za

Зочин
Зочин
2020-09-07 21:49

Хийсэн ажилтай хэлэх үгтэй хүндээ Хүн чанарын хувьд гүйцэх хүн бараг байхгүй дээ улс төрчдөөс

Холбоотой мэдээ

Back to top button