УЛС ТӨР

НИТХ-д нэр дэвшсэн МАН-ын бүтэхгүй түүхтнүүд

Өнгөрсөн ням гарагт /2020.09.06/ нийслэлийн МАН, АН хуралдаж орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдээ тодруулсан. МАН-аас нэр дэвшиж буй 45 хүний 33 нь шинэ хүн. Жагсаалтаас харвал НИТХ-ийн 10 төлөөлөгч л дахин нэр дэвших эрхээ авсан нь тун сонирхолтой. НИТХ-д нэр дэвшүүлэх асуудлаар МАН-ын генсек Д.Амарбаясгалан, Д.Сумъяабазар нар муудалцаж тус, тусдаа нэрсийн жагсаалт гаргасан байдаг. Харин маргааны төгсгөлд Д.Сумъяабазар нь дийлж ихэнх тойрогт өөрийн хүмүүсээ дэвшүүлэхээр болсон бол Д.Амарбаясгалан цөөн хэдэн хүнээ У.Хүрэлсүхээр хэлүүлж байж оруулсан гэгдэж буй. МАН-аас НИТХ-д нэр дэвшиж буй хүмүүс нь голдуу тус намын болоод парламент, засгийн газрын тэргүүнүүдийн цүнх баригч нар дэвшсэнийг харж болно. Тодруулбал, боловсрол, мэдлэг туршлагаар цойлох залуучуудаа бус хар багаасаа нам дагаж, цүнх барьж гүйсэн даргын зөвлөх, туслах, НАМЗХ-ны дэд ерөнхийлөгч сэтэртэй хэдэн залуу байгаа нь эхнээсээ шүүмжлэлд өртөж эхлэв.

Иймд бид энэ удаад МАН-аас нэр дэвшигчдээс БҮТЭХГҮЙ түүхтэй, буюу хуулийн байгууллагад шалгагдаж байсан хүмүүсийг нэрлэн хүргэж байна.

Баянзүрх дүүрэгт нэр дэвшиж буй НИТХ-ын төлөөлөгч Н.Баярмөнх:

Н.Баярмөнх нь ихээхэн хэл амд холбогдсон нэр дэвшигчдийн нэг. Түүний хувьд намын анхан шатны нэгж болох үүрийн даргаас БЗД-ийн  намын хорооны дарга, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч,  НИТХ-ын төлөөлөгч, БЗД-ын Засаг даргын орлогчоор ажиллаж байв. Тэрээр өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд ИТХ-ын тэргүүлэгч Э.Бат-Амгалангийн хамтаар ах дүү, хамаатан садан, найз нөхдөөрөө дүүргийн намын хороог дүүргэсэн гэх шүүмжлэлд өртсөн. Өөрийгөө “М.Энхболд даргын хамаатан” гэж зарлах замаар дархлаа үүсгэх гэж оролддог гэх шүүмжлэл олонтаа гарч, 2014 оны зургадугаар сард Нийслэлийн МАН-ын хяналтын хороонд 100 гаруй гишүүд шаардлага хүргүүлсэн удаатай. Дүүргийн намын гишүүдийн удаа дараа хэвлэлд өгч байсан мэдээллээс харахад “Н.Баярмөнх нь байнга шахуу зодоон хийж, хүний эрүүл мэнд хохироосон, Цагдаад эрүү үүсгэгдэн шалгагдсан. Намын удирдлагыг хүч хэрэглэх замаар хэрэгжүүлэх гэж оролддог. Сүнжин гранд буудалд намын хурал, шинэ жилийн цэнгүүнийг давхардуулж хийнгээ баарны хамгаалагчдаар өөртэй нь санаа нийлээгүй гишүүдийг зодуулсан. Өөрөө нэгэн намын гишүүнийг хутгалсан. Хутгалуулсан хүнд албан тушаал амлаад хэргийг дарсан” гэх мэт үй түмэн гомдол хөвөрч байжээ.

НИТХ-ын төлөөлөгч, Сонгинохайрхан дүүргийн засаг дарга Ж.Сандагсүрэн:

2016 онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан С.Батболд хэд, хэдэн томилгоо хийсний нэг нь Ж.Сандагсүрэнг СХД-ийн Засаг даргаар томилсон явдал. Ж.Сандагсүрэн нь тус дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын зөвлөхөөр ажиллаж байв. УИХ-ын Д.Сумъяабазар НИТХ-д нилээн хэдэн хүнээ нэр дэвшүүлсний нэг нь Ж.Сандагсүрэн, Нийслэлийн МАН-ын хорооны дэд дарга Н.Алтаншагай гэх улс төрийн багийнхан. СХД-ийн Засаг дарга мөн л хэл аманд багагүй орооцолдсоны нэг нь газар олгох нэрийдлээр 90 сая төгрөг завшсан гэх асуудал. Тухайн үедээ хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр бичигдээд тэгсгээд нам дарагдсан билээ.

НИТХ-ын төлөөлөгч, Сүхбаатар дүүргийн засаг даргын орлогч О.Мөнгөншагай:

НИТХ-д нэр дэвшигчдийн хамгийн бүтэхгүй түүхтэй нь О.Мөнгөншагай. Тэрээр 2005 оноос УИХ-ын гишүүн Сү.Батболдын үнэнч туслах байхаасаа эхлээд НИТХ-ын төлөөлөгч, нийслэлийн орлогч болсон. Сү.Батболд 2008-2009 оны хооронд ГХЯ–ны сайд байсан тэр үед мөн л түүний туслахаар хамт явсан. 2012-2016 оны хооронд Сү.Батболд УИХ-ын гишүүн байх үед ч зөвлөхөөр нь ажиллаж бай. Тэрбээр бусдын биед санаатайгаар халдсанаар, 2015 онд эрүүгийн хэрэгт холбогдон Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хэргийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж байж. Тодруулбал, архины шилээр бусдыг цохиж гэмтээн, танхайрч байсан аж. 2016 оны 12 сард мөн л танхайн гэмт хэрэг үйлдэж, Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны нэгэн эмэгтэй гишүүнийг зодсон ч тэгсгээд намжсан гэх мэдээлэл зарим хэвлэлээр цацагдаж байв.

НИТХ-ын төлөөлөгч, Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Б.Цэрэн:

Нийслэлийн Хан-Уул дүүргийн НИТХ-ын төлөөлөгч Б.Цэрэн Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн Ардчилсан намын дарга асан Э.Бат-Үүлийг гүтгэсэн хэмээн цагдаагийн байгууллагад дуудагдаж байв. Тодруулбал, тэрбээр Хотын дарга Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудай оффшор дансаараа 800 ам.долларын гүйлгээ оруулж, гаргасан, оффшор компани нь уул уурхайн 12 лиценз эзэмшдэг” гэх мэтээр мэдээлэл түгээж, бусдыг гүтгэсэн хэрэгт холбогдсон юм. Улмаар цагдаагийн байгууллагаас Б.Цэрэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 111.2 дахь хэсэгт заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-09-09 09:43

Trash

Зочин
Зочин
2020-09-09 13:25

Ийм новшийн �########�зууд төрөөс �######�аад хөдөө хээр гараад д�##�д ороод өгөөч

Зочин
Зочин
2020-09-09 17:51

Iimerhuu gainuud hulgai hiinuu gehees uur ym xiij chadah uu s#a z##laa

Зочин
Зочин
2020-09-09 20:57

Цэрэн үнэн л хэлсэн шүү дээ. Үүл хүүтэйгээ аавын ха�##�га татах гэж байгаа. Нөгөө хоёрыг нь мэдэхгүй юм байна аа.

Холбоотой мэдээ

Back to top button