Нийгмийн

БНХАУ 700 сая юанаа ОЛГОВОЛ хилийн боомтуудын шинэчлэлд ЗАРЦУУЛНА   

Өнгөрч буй долоо хоногт БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монголд ирээд буцлаа. “COVID-19” цар тахлын улмаас дэлхийн бүх улс орон дор бүрнээ хилээ хааж, дотооддоо бүгж буй энэ цаг үед Хятадын Гадаад хэргийн сайдын Монголд хийсэн экспресс айлчлал олон улсын анхаарал татсан асуудлуудын нэг байв.

Харин манай улсын иргэдийн анхаарлыг БНХАУ-ын 700 сая юанийн буцалтгүй тусламж олгох асуудал л хамгийн ихээр татсан гэхэд хилсдэхгүй. Ингэхдээ эл 700 сая юанийг авахаар хоёр тал “Солилцох захидал” гэх зүйлийг байгуулав.

Буцалтгүй тусламж нэрээр ирэх энэ мөнгө нь 2017 онд БНХАУ-д Монгол Улсын сайд айлчлалын үеэр 2 тэрбум юанийн тусламж үзүүлэхээр яригдсан мөнгөний үлдэгдэл юм.

2018 онд “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл”-д 700 сая юань

2019 онд гаалийн хяналт шалгалтад шаардлагатай тоног төхөөрөмж, гаалийн шинэчлэлд 600 сая юанийг ашиглахаар болсон юм.

2020 онд үлдэгдэл 700 сая юаныг нь авахаар яригдаж буй нь энэ. Гэтэл өчигдрөөс /2020.0916/ эл мөнгөө айлчлалын үеэр өгчихсөн мэт шуум цацагдав. Мөн Хятадын 700 сая юанийн тусламжийн хариуд Монгол Улс монгол бичгийнхээ асуудал дээр амаа “хамхих”, “солих” шийдэл гарсан гэх мэдээллүүд хөвөрсөн. Энэ хардлага Гадаад харилцааны сайд Ц.Энхтайваны “БНХАУ-ын дотоод асуудалд манайх хөндлөнгөөс оролцохгүй” гэх мэдэгдлээс үүдэлтэй.

Тэгвэл айлчлалын дараа 700 сая юанаа Монгол улс тийм хурдан шуурхай авчихсан уу, тухайн мөнгө юунд зарцуулагдах вэ гэдэг асуудал анхаарал татаж байна.

Эдгээр асуултуудад хариулт хайж үзэхэд, “Эл мөнгийг Монголын талд олгоогүй байгаа аж. Эхний ээлжинд буцалтгүй тусламжаа авахын тулд СОЛИЛЦОХ ЗАХИДАЛ гээчийг байгуулаад орхижээ. Харин энэ ажлыг үргэлжлүүлэх хүмүүс нь тусгаарлалтад ороод байгаа юм байна. Тусгаарлалтаас гарч ирээд тусламжийн мөнгө хэзээ орж ирэх, хэрхэн юунд зарцуулах асуудал дахин албан ёсоор яригдах ажээ”.

Бидэнд олдсон урьдчилсан мэдээллээр “Автозамын боомтуудын шинэчлэлд зарцуулахаар яригдаж байгаа аж. Мөн саяын айлчлалын үеэр төмөр замын ГУРВАН БООМТТОЙ болохоор яригдсан. Энэ ажилд зарцуулагдах төлөвтэй байна.

Ерөнхийдөө БНХАУ-аас олгогдох буцалтгүй тусламж боомтуудын ажилд зарцуулагдах сураг ажигтай.

БНХАУ-тай хиллэх нийт 13 боомт үйл ажиллагаагаа явуулж байгаагаас хамгийн өндөр ачаалал бүхий том, олон улсын зэрэглэлтэй төмөр болон авто замаар нэвтрүүлэх байнгын ажиллагаатай боомт болох Замын-Үүд, Гашуунсухайт боомтуудын барилга байгууламжийг энэ жил шинэчилж өргөтгөх юм байна.

Ташрамд дуулгахад, БНХАУ-аас авсан өр, зээлийн хэмжээ нь 11.18 хувь буюу 3.4 тэрбум ам.долларт хүрчээ. Харин БНХАУ-ын хөнгөлөлттэй нөхцөлөөр олгосон 23 зээлийн 85.3 тэрбум төгрөгийн төлбөрийг энэ жил төлөх хуваарьтай байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
нэрээ бодох ухаантай
нэрээ бодох ухаантай
2020-09-19 22:44

Хятад улс ам�##�сан зээл ,буц�##�тгүй туламжаа өгөөгүй тохиолд ер дуулдаагүй . Ямар ч байсан манай ерөнхийлөгч шиг ганзгын наймаачин шиг ганцаарчилсан тоглолт хийхгүй нь лавтай

Холбоотой мэдээ

Back to top button