УЛС ТӨР

БАРИМТ: Ховдын экс дарга нар ӨӨРСДӨДӨӨ зориулан тогтоол гаргаж, төрийн мөнгөөр орон сууц ХУВЬЧИЛЖ авсан нь

Ховд аймгийн өмнөх удирдлагууд өөрсдөө тогтоол гарган, өөрсдөдөө төрийн орон сууцыг хөнгөлөлттэй үнээр хувьчлах буюу төсвийн мөнгөөр орон сууц авсан баримт байна. 2012-2016 оны хооронд тус аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга, Аудитын газрын даргаар ажиллаж байсан хүмүүс 2016 онд албан тушаалаа өгцгөөхөөс өмнө өөрсдийгөө сайн ажилласан гэх үндэслэлээр ийнхүү шагнасан байна.

-ЗАСАГ ДАРГА АСАН Д.ЦЭВЭЭНРАВДАН, ИТХ-ЫН ДАРГА АСАН Б.БАЯРСАЙХАН, АУДИТЫН ГАЗРЫН ДАРГА АСАН Л.ГАЛБАДРАХ НАР ӨӨРСДИЙГӨӨ САЙН АЖИЛЛАСАН ГЭЖ ҮЗЭЖ ОРОН СУУЦААР ШАГНАЖЭЭ-

Тодруулбал, Б.Баярсайхан Ховд аймгийн ИТХ-ын даргаар ажиллаж байх үеэрээ буюу 2016 оны долдугаар сарын 04-ний өдөр ИТХ-ын тэргүүлэгчдийн 75, 76, 77 дугаар тогтоол гаргажээ.

Эдгээр гурван тогтоол гурвуулаа Төрийн орон сууцны корпорациас бариулсан 120 айлын орон сууцнаас тухайн үеийн Засаг дарга, ИТХ-ын дарга, Аудитын газрын дарга гуравт гурвууланд нь гурав гурван өрөө байрыг тус тус хөнгөлөлттэйгээр олгож, үнийг нь төсвөөс төлөх тухай юм.

Ховд аймгийн төвд байршилтай Эсба компаний барьсан “ЭСБА-80” гэх 9 давхар орон сууцны барилгаас:

  • Тухайн үед ИТХ-ын даргаар ажиллаж байсан Б.Баярсайхан өөртөө 85.0 сая төгрөгийн үнэтэй 74,2 метр/кв талбай бүхий, 3 өрөө байрыг 16 сая төгрөгөөр хувьчлах тогтоолыг гаргажээ.
  • Мөн Засаг даргаар ажиллаж байсан Д.Цэвээнравданд 78,2 сая төгрөгийн үнэтэй 68,3 метр/кв талбай бүхий 3 өрөө байрыг 14 сая төгрөгөөр хувьчлах
  • Аймгийн Аудитын газрын даргаар ажиллаж байсан Л.Галбадрахад 112 сая төгрөгийн үнэтэй мөн 3 өрөө байрыг олгожээ. Ингэхдээ 112 сая төгрөгийн 70 саяыг Баруун Монгол интернейшнл ХХК-ийн аймгийн төсөвт буцаан төлөх ёстой мөнгөнөөс суутгаж, үлдсэн 42 саяыг орон нутгийн хөгжлийн сангийн нэмэлт эх үүсвэрээс гаргахаар тогтоол гаргажээ.

Ийнхүү Ховд аймгийн экс дарга нарын ӨӨРСДӨДӨӨ зориулан тогтоол гаргаж, ӨӨРСДӨӨ гарын үсэг зурж баталгаажуулсан уг тогтоолын шийдвэрийн үндэслэл тун хачирхалтай.

Д.Цэвээнравдан нь сум, аймгийн төр захиргааны байгууллагад 26 жил үр бүтээлтэй ажилласан, аймгийн Засаг дарга байхад нь Ховд аймаг улсын тэргүүний аймгийн тоонд багтсаны тул,

Б.Баярсайхан нь нам, улс төр, төр захиргааны байгууллагад олон жил ажилласан, 2012-2016 онд Ховд аймгийн ИТХ-ын дарга байхад нь Ховд аймийн хөгжлийн стратеги, Хөрөнгө оруулалтын талаар баримтлах бодлого, Хөшөөт төслийн талаар баримтлах бодлого, Ховд хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө гэсэн бодлогын баримт бичиг боловсруулагдсан тул,

харин Л.Галбадрахын хувьд 30 жил аймгийн төр захиргаа, нам улс төрийн байгуулагад ажилласан тул

ийнхүү өндөр үнэтэй орон сууцуудыг шагнал болгон авах нь зүйтэй гэсэн байгаа юм.

-275 САЯ ТӨГРӨГИЙН ҮНЭ БҮХИЙ 3 ОРОН СУУЦЫГ 30 САЯАР ХУВЬЧИЛЖЭЭ-

Ингээд экс гурван дарга нийт 275 саяын үнэ хүрэх гурван орон сууцыг 30-хан сая төгрөгөөр өөрсдөдөө хувьчилсан байгаа юм.

Хувьчлах нэрээр албан тушаалтнууд өөрсдөдөө зориулсан тогтоол гаргаж, бэлэг болгон авсан дээрх орон сууцнуудын хоёр нь Ховд аймагт уригдан ажиллах өндөр нарийн мэргэжлийн эмч нарт зориулан төсвөөс худалдан авсан орон сууцнууд аж. Тодруулбал, 2013 онд Ховд аймагт дутагдалтай байгаа өндөр нарийн мэргэжлийн эмч, мэргэжилтнүүдийг урьж ажиллуулахын тулд тэднийг орон сууцаар хангах шийдвэрийн дагуу, таван айлын орон сууцыг тухайн жилийн орон нутгийн төсвөөс 300.0 сая төгрөг гарган, худалдаж авсан байдаг. Ингээд 2016 онд нарийн мэргэжлийн эмч нар бус харин Засаг дарга асан Д.Цэвээнравдан, ИТХ-ын дарга асан Б.Баярсайхан нар гэр бүлээрээ залран орсон ажээ.

-ХОВД АЙМГИЙН ШҮҮХ ГУРВАН ДАРГЫГ ХААЦАЙЛСАН ШИЙДВЭР ГАРГАЖЭЭ-

Эрх мэдлээ урвуулан ашигласан тэдний энэхүү үйлдлийг эсэргүүцсэн нэр бүхий ТББ, иргэд Ховд аймгийн Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гарган ханджээ. Гэвч шүүх тэр нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзсан байна. Улмаар нэхэмжлэгчид давж заалдах шатны шүүхэд хандаж. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хянан үзээд, буруутган, хүчингүй болгосон байна. Эцэст нь ХОВДЫН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ШҮҮХ-ийнхэн уг нэхэмжлэлийг хүлээн аваагүй байна.

Ингээд Б.Баярсайхан, Д.Цэвээнравдан нарын энэ асуудлыг 2015 онд Авилгатай тэмцэх газарт өгч шалгуулсан боловч АТГ-ын мөрдөн байцаагч БАТБОЛД уг хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

-АЙМГИЙН УДИРДЛАГУУД ЭКС ДАРГА НАРЫН ҮЙЛДЛИЙГ ШАЛГУУЛАХААР ДАХИН ГОМДОЛ ГАРГАЖ, ХЭРЭГ АТГ-Т ЦАРЦЖЭЭ-

Ховд аймгийн шүүх, АТГ-ынхан тэдний толгойг илж өнгөрүүлэв. Харин 2019 оны аравдугаар сард тус аймгийн шинэ удирдлагууд тэдний энэ үйлдлийг дахин шалгуулахаар цагдаагийн байгууллагад ханджээ. Аймгийн цагдаагийн байгууллага нь хэргийг АТГ-т шилжүүлснээр одоо хэрхэн үргэлжилж байгаа эсэх нь тодорхойгүй байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
трр
трр
2020-09-25 09:46

ДАРГА НАРЫНХАА НЭРИЙГ ЗӨВ БИЧ

Зочин
Зочин
2020-09-25 09:48

аймаг

Хариулт
Хариулт
2020-09-25 09:51

Сонгууль эхлэжээ.Худ�##� мэдээлэлээр иргэдийн тархи угаах ажил хийж байна

засаглалаа гартаа оруулцгаа
засаглалаа гартаа оруулцгаа
2020-09-25 09:53

аймаг,сум,хот дүүргийн иргэдийн хурлын төлөөлөлөө танихгүй нэр дэвшигч нараа гаргаж сонгоод засаглах эрхээ ард түмэн гартаа авцгаа.засаглах эрх бүх ард түмний гарт шилжсэн цагт та нарын хүсэн хүлээсэн нийгэм журам өөрчилөгдөнө.

ЗОЧИН
ЗОЧИН
2020-09-25 09:54

АТГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ

Зочин
Зочин
2020-09-25 10:06

Төрийн ажлыг хийх гэж төрд �##�бан туша�##� хашсан, ц�##�ин мөнгөө ч авчихаад иргэдийн бүүр цаашилб�##� эмч нарын боломжийг МАН-ынхан бас хулгайлсан байх шив. МАН- хууль цаазгүй юм шиг болгож байнаа, энэ монгол улсыг

Болд
Болд
2020-09-25 10:09

Ховдынхон гэж хогын ургамлууд, хүний адаг шаарнууд штэ.

Sandag
Sandag
2020-09-25 12:14

Unen bichsen bna. Bas ter Tseveenravdan gej darga ni negch shon xadaagui tendert 3-n udaagiin uildeleer 300 orchim saya togrog ulsaas gargaj ogson xun shte.

Иргэн
Иргэн
2020-09-25 12:57

ЭНЭ БОЛ ҮНЭН ЗҮЙЛ ШҮҮ. СЭТГҮҮЛЧИД ҮҮНИЙГ СУРВАЛЖИЛЖ ГАРГАЖ ТАВИХГҮЙ, НӨГӨӨДҮҮЛ НЬ БИД ЧАДАЖ БАЙНА ГЭЭД БҮҮР ООДОРЧИХСОН БАЙСАН. ХАРИН АШГҮЙ ГАРГАЖ ТАВЬЖЭЭ !

Зочин
Зочин
2020-09-25 16:22

turd baigaa xulgaichdiig bvx nasaar n shorond xataaj xulgailsan bvgdiin xuraaj abaach

Болд
Болд
2020-09-25 23:14

Ховдын захчин торгуудууд л�##�рын улсууд. Гэхдээ эд нарын үед арай др бсан гэцгээдгийн бнлэ.

Zochin
Zochin
2020-09-27 19:27

odoo yuhav de ta nar hun muulj gertei hevteheec uur u huj bn tegehd ene humuuc huuhedee bolovcrol ezemshuuleed niigemd cain bolovcn huchin beltgej bn hen ch gcn huuhedee cain caihn ybuullag l bodno ydam dagacn haad noed darga n ertneec baij l bcn darga boloh n bolj baig

Иргэн
Иргэн
2020-09-29 20:00

ЭНЭ БОЛ ҮНЭН ЗҮЙЛ ШҮҮ СЭТГҮҮЛЧИД ҮҮНИЙГ ГАРГАЖ ТАВИХГҮЙ, НӨГӨӨДҮҮЛ НЬ БИДНИЙГ ХЭН Ч ЧАДАХГҮЙ ЮМ ЧИНЬ ГЭЭД ООДОРЧИХСОН БАЙСАН, АШГҮЙ ГАРГАЖ ТАВЬЖЭЭ

Холбоотой мэдээ

Back to top button