УЛС ТӨР

Бөөрөнхий САЙД НАР

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг намынхандаа, УИХ-д, Ерөнхийлөгчид барьцаалагдалгүйгээр засгийнхаа бүтцийг зурж, сайд нараа сонгосон хэмээн шагшиж байсан цаг саяхан. Тийм боловч тэр өөрийн дураар хөдөлгөх, утсан хүүхэлдэйнүүдээр танхимаа бүрдүүлсэн нь ажил хэрэг ид өрнөж буй энэ цаг үед харагдаж байна. Нохой ямагт яс өгсөн эзэндээ үнэнч. Үүний адил албан тушаалаар шагнасан хүнийхээ хэлснээр төрийн албыг гүйцэтгэдэг сайд нар цөөнгүй байна. Дорвитой бодлого ярьж, салбар яамаа өөдтэйхэн чиглүүлэхгүй дээрээс лүндэн ирэхийг хүлээж суудаг мөлгөр сайд нараар Зам тээвэр хөгжлийн сайд Л.Халтар, Уул уурхайн хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон нар нэрлэгдээд байгаа юм.

Зам тээвэр хөгжлийн сайд Л.Халтарын хувьд У.Хүрэлсүхийн Засгийн газар дамнаж албан тушаал ахиж ирсэн хүний нэг. Тэрээр өмнөх Засгийн газарт нь дэд сайд болж байсан бол энэ удаа “жинхэнэ” сайд болсон. Галт тэрэг осолдож толгой яамны удирдлага тэр чигээрээ халагдаж байхад УБТЗ ХНН-ийн Тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан орлогч даргаар ажиллаж байсан тэрбээр эсрэгээрээ албан тушаал ахисан билээ. Эл томилгоо шуугиулсхийгээд өнгөрч байв. Энэ ч утгаараа улстөрийн хүрээнийхэн дунд У.Хүрэлсүхийн хүн хэмээгддэг. Тэр ч бүү хэл Л.Халтар сайд ажил албан тушаалын байдалдаа “Ерөнхий сайдын үгэнд орно. Түүний үгнээс гажихгүй ёсоор болгоно” гэх байр суурийг илэрхийлдэг гэгдэж буй. Харин төмөр замын хүн гэдэг утгаар нь Ерөнхийлөгч Х.Баттулга түүнтэй гар барьж, Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын талаар гар барьцгааж. Тиймээс У.Хүрэлсүхийн ч, Х.Баттулгын ч судсыг барьсан Л.Халтар сайд “За гэхэд ёогүйгээр” дохилзож ажиллах амьгүй албат нарынх нэг юм.       

Харин Уул уурхай хүн үйлдвэрийн сайд Г.Ёндонгийн хувьд “Монголросцветмет” ТӨҮГ-ын Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирлаар ажиллаж байгаад гэнэт тэнгэрийн умдаг атгаж сайд болсон. Уул уурхайн салбарт 30 орчим жил ажилласан маркшейдер, инженер. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэнтэй олон жил хамт ажилласан нь сайдад зүтгүүлэхэд нэлээд нөлөөлсөн гэгддэг. Төрийн үйлчилгээний газрын захирлаас өөрөөр өндөр улстөрийн албан тушаал хашиж байгаагүй хүнийг сайдаар оруулж ирсэн нь ч цанаа нарийн жанцантай. Товч утгаараа бол Ерөнхий сайдын заавраар ажиллах утсан хүүхэлдэйнүүдийнх нэг. Тэр мөн л яаман дээрх янз бүрийн асуудалдаа мөн л Ерөнхий сайдыг нэр зааж хөдөлдөггүй гэх.

Өөрийн гэсэн үзэл бодол, чиг шугам, үүрэг рольгүй бэлгэ тэмдгийн чанартай мөлгөр сайд байх нь угтаа Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт ашигтай.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
9 сар 30, 2020 09:17

энэ одоо тэгээд мэдээ юмуу Урнаа гэж сэтгүүлчээ, яг ямр ажил, бас асуултыг чинь бөөрөнхийлчихөөд байгаа хүсүүс юм бэ, эсхүл хэлбэр г�##�бирын хувьд бөөрөнхий хүмүүс юм уу огт ойлгосонгүй, ийм б�##�өай хэнд ч хэрэггүй юм бичиж нерв барж байхаар боличооч энүүхэний төлөө хэдэн төгрөг авч хоололдог юм болдоо хөөрхий

zochin
zochin
9 сар 30, 2020 11:42

booronhii ch uy bh ve dee,buh l darga nar deed talinhaa darga narin amig daguulj ajil hiideg uym bish u

Зочин
Зочин
9 сар 30, 2020 12:36

Ёндон сайд бол бүх асууллаас бултаад, эрх мэдлээ сайн тарааж байгаа гэсэн

Зочин
Зочин
10 сар 2, 2020 23:13

Өөрийн толгойгүй амьгүй �##�батууд гэдэг нь үнэн байх шүү

Холбоотой мэдээ

Back to top button