Нийгмийн

Арслан| Мөнгө санхүүгийн холбогдолтой ажлаас холуур байх нь өлзийтэй

Хонь

Ямар ч завгүй байсан гэр бүлд тавих анхаарал, цаг заваа хугаслах хэрэггүй. Гэр бүлийнхээ хүрээнд гадуур зугаалах, багахан аялал зохион байгуулах нь таатай уур амьсгал бүрдүүлж өгнө. Та энэ өдөр өөрийн нэр төрөө хамгаалах цаг ирнэ. Хэт бардам зантай байх, хайртай хүмүүстээ дарга шиг аашлах хэрэггүй. Таны аз жаргал зөвхөн таны ааш аяг, сэтгэлээс бүрэн хамаарна.

Үхэр

Цаг үеэ олоогүй өгөөмөр зан, энэрэнгүй сэтгэл нь эрчүүдийг хоёрдмол байдалд хүргэнэ. Өөрийн өнцгөөс харахад ямар ч алдаагүй, өөгүй байх ч өөр хүний өнцгөөс харахад өө сэв олныг харах хүмүүс олон учирна. Дотоод таагүй байдал үүсэж энэ нь хувийн харилцаанд тэнцвэргүй байдлаар илэрч, бусадтай зөрчилдөж магадгүй.

Ихэр

Таны зөн совин нэлээд дээгүүр байгааг мэдрэх болно. Учир нь та өөрийн таамгийг зөв болохыг хоромхон зуур мэдэрч бусдад алдаа гаргах боломж олгохгүй. Гэр бүлд гарсан зарим асуудлыг шийдвэрлэхийн тулд таны бүхэл бүтэн амралтын өдөр ч багадаж мэднэ. Хайртай хүн тань таны өмнөөс ямар нэгэн зүйл хийж баярлуулж магадгүй.

Мэлхий

Ид шидийн оронд очсон мэт өөрийгөө төсөөлөн хэт үрэлгэн зан гаргаж, бусдыг харцаараа хөдөлгөх гэсэн увайгүй зангаас чинь болж зөрчилдөөн үүсэж магадгүй тул нөхцөл байдалдаа тохируул. Таны байгаа байдал олон хүний дургүйцлийг хүргэж болзошгүй тул аливаад дотно, өөриймсөг, нийтэч хандахыг зөвлөж байна.

Арслан

Таны хувьд цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх бүхий л зүйлийг хийж, бодож сэтгэх гэж оролдох ч нөхцөл байдал таныг өөрөөр байлгахыг хүснэ. Мөнгө санхүүгийн холбогдолтой ажлаас холуур байх нь өлзийтэй. Эрчүүд өөрийн чадварт найдан зарим тохиолдолд хамгийн төвөгтэй ажлыг барьж авна. Гэвч энэ нь тэдний хувьд дуртай зүйл нь байна.

Охин

Хариуцлагатай, ухаалаг байдлыг эрхэмлэх өдөр. Та хэний ч өмнө нүүр улайхгүй, биеэ даасан байгаагаа харуулах гэж хичээх хэрэггүй. Таны чадварлаг, эелдэг зөөлөн байдал тань аль хэдийнээ бусдад үнэлэгдсэн. Харин хайр сэтгэлтэй учирсан хүмүүс сэтгэл гутралд автаж болзошгүй. Замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарлаа сулруулж болохгүйг анхаар.

Жинлүүр

Гэр бүлийн хүрээнд их цэвэрлэгээ, их ажлын өдөр болгож магадгүй. Бүх зүйлээ сайтар төлөвлөж чадвал их ажил амжуулж, дараагийн үр дүнгээ үзэх болно. Хамгийн ихээр хайрладаг хүмүүсээрээ хүрээлүүлж, аз жаргалтай, бужигнаж өнгөрүүлнэ. Таны хувьд буян хийх, бусдыг баярлуулахдаа ихэнх анхаарлаа хандуулна.

Хилэнц

Гэр бүлийн гишүүдийн дунд ихээхэн мөнгөтэй холбоотой асуудал гарч мэднэ. Энэ байдлаас болж олон хүнийг зовоож шаналгах ч цаг нь ирэхэд учир нь олдоно гэдэгт найдаж болно. Амьдралын эрч хүч, зохион байгуулах авьяас, хувийн харилцаа зэрэг нь сайжирч, олон нааштай үр дүнг авчирна. Хайр дурлалын хувьд эсрэг хүйстний анхааралд өртөхдөө амархан байх болно.

Нум

Санаа зорилгодоо хүрэхийг үл харгалзан таны нэг чигийг баримталсан, өөр хүнтэй нэгдэхийг хүсэхгүй байгаа байдал нь бусадтай харилцах харилцаанд саад тотгорыг учруулна. Хувийн амьдралын асуудлууд их байх болно. Бүх харилцаа танаас шууд хамааралтай байх бөгөөд та үг хэл ширүүн дориун, хурц ааштай байна.

Матар

Таны төлөвлөгөөнөөс мартагдаж хоцорсон зүйлсээ нэгтгэн ахин нэг боловсруулалт хийхэд гэмгүй. Та өөрийн амьдралд байж болох бүх л гарц, боломжийг ашиглахыг хүснэ. Аар саар асуудал, мөнгө төгрөгтэй холбоотой зүйлсийг ч орхигдуулалгүй дор бүр нь шийдвэрлэх, аливаад ухаалаг алхмуудыг хийж чадна.

Хумх

Санхүүгийн байдал тань тааламжтай, хангалттай зарлага гаргасан ч хүрэлцэхүйц хэмжээнд ирсэн байна. Гэсэн хэдий ч ойрын хугацаанд эд хөрөнгө авах, ихээхэн хэмжээний мөнгөн дүнтэй зарлага гаргахгүй байх хэрэгтэй. Харин аялал зугаалгаар явах, бизнесийн үйл ажиллагаагаа ахиулах зэрэгт тохиромжтой байна.

Загас

Таны дотоод ертөнцөд болж буй зүйлс, бодит амьдрал дээр шууд буухгүй, нэлээдгүй эсэргүүцэлтэй тулгарах аюултай тул болгоомжтой байх хэрэгтэй. Өөрийгөө хамгаалах чадвар дутмаг, үзэл бодлын зөрчилдөөнд хүрч болзошгүй. Бусдын өдөөн хатгалгад өртөж хэл ам, хэрүүл шуугиан гаргах магадлал өндөр тул таагүй нөхцөл байдлаас зайлсхийх хэрэгтэйг сануулж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button