Нийгмийн

Үхэр| Сэтгэл хөдлөлөө барьж сурахыг зөвлөж байна

Хонь

Мэргэжлийнхээ ажлыг хийж чадахгүйд хүрвэл та өөрийн хамгийн сайн хийж чаддаг зүйлээ барьж ав. Одоо л хөдлөхгүй бол танд боломж олон дахин олдохгүй. Бичиг баримттай холбоотой бүх төрлийн ажил тань бүтэмжтэй байхаас гадна таны удаан хугацаанд бодож байсан зүйл тань нааштай хариу дуулна.

Үхэр

Сэтгэлийн их хөөрөл, илрэл нь эргэн тойрны хүмүүст таагүйгээр нөлөөлж магадгүй тул нөхцөл байдлаа мэдэрч, сэтгэл хөдлөлөө барьж сурахыг зөвлөж байна. Зарим тохиолдолд таны гаргасан үйлдэл хаанаас, яаж гарсныг тааварлахад бэрх гайхмаар үйлдлүүд хийж мэднэ. Хамаатан садан, ойр дотнын хүмүүстэйгээ эв эеийг эрхэмлээрэй.

Ихэр

Цаг агаар эсвэл болзошгүй нөхцөл байдлын улмаас таны төлөвлөсөн ажил тань хойшлогдоно. Гэвч үзэсгэлэн худалдаа, өдөрлөг зэрэг нь амжилттай, ашиг орлого ихтэй байх болно. Эрчүүд овжин зангийнхаа ачаар маш ашигтай ажлын захаас атгаж өөртөө болон хамтрагчдаа ихээхэн боломжийг авчирна. Харин хайр дурлалын хувьд хайртай хүндээ сэтгэлээ илчлэх чинь бүтэлгүйтнэ.

Мэлхий

Ганцхан далайцтай ажил хийхэд таны санхүүгийн байдал мэдэгдэхүйц сайжрахыг одод хэлж байна. Иймд төлөвлөгөө, санаагаа сайтар боловсруулж найдвартай, баттай болсон үед нь, зөв цагт нь хэрэгжүүлэхэд амжилт таны гарт ирэх болно. Харин таны сонор сэрэмжгүй, хайхрамжгүй харилцаа, бүдүүлэг зан тань эргэн тойрны хүмүүсийн дургүйцлийг хүргэж болзошгүй.

Арслан

Бие тавгүйрхэх, ханиад томуу хүрэх шинж тэмдэг илэрч магадгүй. Бага балчир хүүхдүүд болон ахмадуудынхаа дархлааг дэмжих тал дээр дорвитой арга хэмжээ ав. Аливаа эрсдэлтэй алхам хийхээс, этгээд содон үйлдэл хийхээс зайлсхий. Амрагийн харилцаа бүтэлгүйтэж магадгүй. Шинээр танилцсан хүнтэйгээ яаран дотносох хэрэггүй.

Охин

Лиценз, зөвшөөрөлтэй холбоотой асуудал тань нэлээд сунжирч магадгүй. Та хэчнээн танил тал, найз нөхөд байгаад ч барахгүй гэдгээ ойлгоно. Өөрийнхөө өнөөгийн байр суурийг үл зөвшөөрсөн эсвэл ноёрхож байгаа шат шатны тушаалтны өөдөөс сөрөн зогсож, тэмцэл хийнэ. Удирдлага болон албаны хүмүүстэй харилцаа тааруу байна.

Жинлүүр

Хүчин чармайлт гарган хийсэн зүйл тань үр дүнгээ өгч олны анхаарлын төвд орж мэднэ. Энэ нөхцөл байдал нь таныг бусдын дунд нэр хүндийг тань өсгөж, ирээдүйг тань гэрэлтүүлэх болно. Ихэмсэг зан, хуурамч төрх нь сайн үйлийг авчрахгүй тул аливаа зүйлд өөрийн чин сэтгэлийг харуулж, даруу төлөв байхыг зөвлөж байна.

Хилэнц

Хайртай хүмүүсийнхээ төлөө ямар нэгэн бодитой зүйл хийж хэвшихийг хүснэ. Таны хувьд олон талаас, маш олон хүний тусламж зөвлөгөө ирэх бөгөөд та түүнийг ойшоохгүй өнгөрүүлж магадгүй. Хувийн асуудлаа шийдэх, биеийн хүчний ажил хийхэд таатай байна. Харин аялалд гарах, бооцоо тавих, наргиж цэнгэх нь тохиромжгүй юм.

Нум

Сэтгэл санаа тогтворгүй, хоёрдмол байдалтай, хамгийн таагүй өдрүүдийн нэг байна. Эд хөрөнгөтэй холбоотой ноцтой асуудал гарч болзошгүй. Хулгай зэлгий, дээрэм тонуулд ч өртөж магадгүй. Сэтгэл санаа тань маш их ачааллыг авч тогтворгүй байх тул зөрчилдөөнтэй байдлууд гарах магадлал өндөр байна. Бусдыг өдөөн хатгах, ёс бус үг хэлэхгүй байхыг зөвлөж байна.

Матар

Танд ямар нэгэн байдлаар аз тохионо. Энэ нь заавал сугалаанд хожихдоо бус жижиг гэлтгүй таныг баярлуулах зүйлс нэлээд тохиож магадгүй. Биеийн хүчний ажил хийхдээ анхаарал болгоомжоо алдаж болохгүй. Од гарагийн таагүй нөлөө нь эрчүүдийн эрүүл мэндтэй холбоотой асуудал, бэртэж гэмтэх магадлалыг ихэсгэж байна.

Хумх

Хэрэв таны эрхэлсэн ажил тань, эсвэл удирдсан төсөл тань асуудал дагуулбал тайван замаар, нухацтай бодож асуудалд хандахыг зөвлөж байна. Хэн нэгний болчимгүй үг нь бусдыг буруутан мэт болгох шалтгаан болж мэднэ. Дотнын хүмүүстэйгээ зөвлөлгүй шийдэмгий алхам хийх хэрэггүй. Гэр бүлд өсвөр насны хүүхдүүдтэй учраа олохдоо нэлээд төвөгтэй байх болно.

Загас

Эрчүүд өнөөдөр амьдралдаа үзэж байгаагүйгээр урам хугарах болно. Энэ нь таны хэн нэгэнд хэт их итгэх, түүнийг нэг ч удаа сэрдэж үзээгүй итгэлээс чинь болж мэднэ. Хамт олон, хамаатан садантайгаа ямар нэгэн бэрхшээлтэй асуудалтай тулгарч мэднэ. Үдшийг гэр бүл, хайртай хүмүүсийнхээ хамтаар тайван өнгөрүүлээрэй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button