Нийгмийн

XI САР| Ханиад томуу, өвчин сэдрэх эрсдэлтэй учир эрүүл мэнддээ анхаар

Хонь

Сарын эхээр амьдралын болоод ажил хэргийн хамтрагчаа олох, эсвэл ямар нэгэн бүлэг, группт элсэхийг зөвлөж байна. Гар бие оролцох бус алсаас удирдан чиглүүлж хийсэн ажил тань амжилттай болно. Ажлын ийм хэлбэр нь зарим тохиолдолд уулзалтаас илүү үр дүнтэй байна. Мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх, нэр хүндээ бэхжүүлэхэд тохиромжтой. Идэвхтэй, зорилготой, хичээнгүй хүн бүрийг одод ивээх болно. Ялангуяа бүтээж туурвидаг хэн бүхэнд ээлтэй байх болно. Хувь хүнийхээ талаас өөрийн чадвар чансаа болоод биеэ даасан байдлаараа зарим хүмүүсээс ялгарахаас гадна энэ нь таныг олон зүйлийг хийж амжуулахад тань тус болно. Сарын дундуур хайр дурлалд одтой азтай байхаас гадна таны хүсэн хүлээсэн цаг мөч ирнэ. Таны хувьд амьдралын мартагдашгүй үе ч байж мэднэ. Хувь заяа танд бэлэглэсэн бүхнийг хайрла. Хөсөрдүүлж, буруу замаар явах, ойр дотнын хүмүүсийн урмыг хугалах хэрэггүй. Өөрийн авьяас билэг, ур чадвар, туршлагаа түшиглэн төлөвлөсөн зүйлээ амжилттай дуусгаж чадна. Хүсэн мөрөөдөж байсан зорилгоо ч биелүүлэх боломжтой болно. Өөртөө итгэх итгэлээ аажмаар алдаж, өөрийгөө хэнд ч хэрэгцээгүй мэтээр төсөөлж магадгүй. Энэ сэтгэл гутрал нь удаан хугацаанд үргэлжилж магадгүй. Харин сарын сүүлээр тушаал дэвших, шагнал авах гэх мэт албан ажилтай холбоотой сайхан мэдээнүүд таныг угтаж магадгүй. Та өөрийн амжилтыг хүлээн зөвшөөрөх, өөрөөрөө бахархах сэтгэл төрнө. Хол газар явах, найз нөхдийндөө зочлох зэрэг нь таны хувьд амралт болохоос гадна чөлөөтэй сэтгэх, бодол санаагаа төвлөрүүлэхэд таатай орчинг бүрдүүлж өгнө. Хайртай хүнээ гомдоох үг хэллэг хэрэглэхгүй байхыг зөвлөж байна. Таны ааш аягаас бүхий л харилцаа шалтгаална.

Үхэр

Сарын эхээр үйл ажиллагаандаа зориулж нарийн тодорхой, дэлгэрэнгүй төлөвлөгөө, арга ажиллагааг бодож олохыг хичээ. Амьдралын баяр баяслыг мэдрэхийн тулд заавал хол явах, алсаас хайх хэрэггүй. Та дэргэдэх эрдэнээ, аз жаргалаа олж харахыг хичээ. Зарим бүсгүйчүүдийн хувьд өөрийн амьдралд сэтгэл дундуур байх бөгөөд хуучин хайр дурлалаасаа салж чадахгүй шаналж магадгүй. Та өмнө хийж, эсвэл үйлдэж байсан зүйлдээ сэтгэл гутарч, таны хувьд таагүй дурсамжууд эзэгнэнэ. Хэн нэгнийг гомдоож, бусдын зүйлд шунаж, буруу үйл хийж байсан бол түүнийхээ хариуг хүртдэг гэдгийг санах хэрэгтэй. Таны тооцоолол, ажил хэргийн зохион байгуулалт амжилттай болж хамтрагч болон дээд удирдлагадаа үнэлэгдэж, байр суурь, нэр хүнд огцом дээшилнэ. Гэнэтийн тохиолоор огт санаанд орж байгаагүй зүйлийг хийх, аялах зэргээр олон сайхан найзуудтайгаа уулзах, ойрын үеийг дурсамж дүүрэн өнгөрүүлнэ. Сарын дундуур эрсдэлтэй ажилд гар бие оролцоход тааламжтай бус, эрсдэл хүлээж болохуйц таагүй өдрүүдийн нэг байна. Санхүүгийн нөхцөл байдал дээрдэж, бизнесийн салбарт таатай нөхцөл байдал бүрдэхийг од гараг амлаж байна. Нэгэн хэвийн хэв маягаас залхаж, амьдралаа шинэчлэх, өөрчлөлтийг авчрахыг хүснэ. Энэ нь эрчүүдийн хувьд илүү их мэдрэгдэнэ. Авхаалж самбаатай байх, өөрийнхөө амьдралыг сайн талруу өөрчлөх боломж бололцоог алдахгүй байхыг зөвлөж байна. Сарын сүүлээр таны хувийн амьдралд болон нийгмийн хүрээлэл, байр суурьт тодорхой хэмжээний өөрчлөлт орж, өмнөх амьдралын дадал зуршил, хэв маяг өөрчлөгдөж магадгүй. Эрүүл мэндийн хувьд зарим нэг хүндрэл гарч болзошгүй. Ялангуяа сул биетэй, өвчин хуучтай хүмүүсийн бие эрс муудах, өвчин эмгэг хүндрэх аюултай. Ажил хэргийн холбогдолтой уулзалт, хэлэлцээрүүд амжилттай болж таны бодож байсан зүйлс биеллээ олоход ойрхон байна. Харин долоо хоногийн сүүлээр гэр бүлийн хүрээнд маш өргөн хүрээний маргаан дэгдэж болзошгүй. Хувийн амьдралын таагүй, хүнд байдал нь удаан үргэлжлэхгүй. Та бага зэрэг өөртөө итгэх итгэлээ алдаж магадгүй гэхдээ энэ байдал удаан үргэлжлэхгүй ба удахгүй гайхалтай эрч хүчээр цэнэглэгдэх болно.

Ихэр

Сарын эхээр мөнгө санхүүгийн хувьд тулгамдах, дутагдах явдал гарч болзошгүй. Идэвхтэй үйл ажиллагаа явуулахаас татгалзан зайнаас ажиглан суух нь өлзийтэй. Хамтарсан төсөл, хамтын хөдөлмөрөөс ашиг авчирна. Гэнэтийн алхам, эсвэл санамсаргүй хэлсэн ганц үгээс болж, анд найзуудтайгаа харилцаа хүндрэх төлөвтэй. Та хэдий их ажиллана төдий чинээ өөрийгөө хөгжүүлнэ гэдэгт итгэ. Авто машин техниктэй ажилладаг хүмүүс болгоомжтой байхыг зөвлөж байна. Эрчүүдийн хувьд бэртэл гэмтэл авах магадлал өндөр тул туйлын болгоомжтой байх хэрэгтэй. Сарын дундуур худалдаа наймааны хэлэлцээр тань ихээхэн ярвигтай, шийдвэрлэхэд бэрх байж магадгүй. Та өөрийн хүч дээр хэн нэгэн нөлөө бүхий хүний хүчийг нэмэхээс өөр аргагүйд хүрнэ. Ахмад настангуудын хувьд сэтгэл санааг нь зовоох зүйл гарч ирж болзошгүй тул гэнэтийн болж мэдэх таагүй байдалд бэлэн байх, урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Энэ ордны эрчүүдийн өөртөө хэт бардам, бусдаас дээгүүр байх гэсэн хүсэл нь өөрийг нь тааламжгүй байдалд оруулж болзошгүй. Сарын сүүлээр энэ ордны бүх насны хүмүүс өөрийн эрүүл мэндээ сайтар анхаарч, хандах хэрэгтэй байна. Аялал жуулчлал, хол газар явах гэсний хэрэггүй. Хүрээлж буй хүмүүс чинь таныг хатуухан шүүмжлэх болно. Энэ бүхнийг эмзэглэж хүлээж авах хэрэггүй. Үүний оронд анхаарал, болгоомжтой бай. Амьдралын эрч хүчээ бууруулахаас сэргийл. Аливаа таагүй асуудлыг аль болох өөрөөсөө холдуулахыг хичээ.

Мэлхий

Сарын эхээр таны эрч хүч, энерги туйлын өндөр төдийгүй энэ нь ажил хэргийн эцсийн үр дүнд эерэг нөлөөг үзүүлнэ. Ойлголцоход хүнд, төвөгтэй нөхцөл байдлыг амжилттайгаар даван туулна. Амьдралдаа бүтээхийг хүссэн, бий болгохыг хүссэн бүхнээ эхлүүлэхэд таатай байхаас гадна ирээдүйгээ төлөвлөх, эд хөрөнгийн асуудалд таатай байна. Та бүхнийг өөрийн хүслээр болгох гэж зүтгэх хэрэггүй. Аливаад тооцоотой, төлөвлөгөөтэй хандаж байхыг зөвлөж байна. Таны хувьд өөрийн итгэл үнэмшил, зөн билэгтээ итгэх, түүнийгээ дагахад алдахгүй бөгөөд оновчтой байх болно. Энэ байдал нь ажил хэрэг болоод бусад хүмүүстэй харилцах харилцаанд сайнаар нөлөөлнө. Өөрийн хувийн амжилтаа ахиулж, амжилттай байх ч бусдын хувьд атаархал, жөтөөг төрүүлэх болно. Гэвч өөртөө сэтгэл ханах, бардамнах хэрэггүй. Сарын дундуур нийгмийн харилцаа нь таныг олон хүнтэй ярилцах, харилцахыг шаардана. Энэ нөхцөл байдлыг зөвөөр үнэлж, ашиглахгүй бол таны хувьд ихээхэн цаг зав барсан зүйл болж хувирч мэднэ. Амжилт олох гэсэн их хүсэл тэмүүлэл тань танд хангалттай үр дүнг авчрах болно. Аялалаар явах, албан томилолт зэрэгт тааламжгүй байна. Өөрийн бүх хүч чадлыг хуримтлагдсан асуудлуудыг шийдэхэд зарцуулахыг од гараг танд зөвлөж байна. Хэн нэгнээс зээл тусламж авах гэсний хэрэггүй ба мөнгө санхүүтэй холбоотой аливаа асуудлуудыг аль болох өөрийн хүч боломжоор шийдэхийг хичээ. Сарын сүүлээр энергийн шинэ эх үүсвэрийг олж авах, өөрийгөө эрч хүчээр цэнэглэх бүх талын боломжийг ашиглаарай. Та өвөрмөц, сонин содон гадаад төрх, зан аашаар бусдаас ялгарахыг хүснэ. Бусдын нөлөөнд автах, тэдний хараат болох магадлал өндөр байна. Урд урьдынхаас илүү хүч хөдөлмөр шаардсан, оюун ухаан шаардсан ажлууд зонхилно. Хайр сэтгэл, янаг амрагийн явдал таныг дахин баярлуулахаас гадна сэтгэл зүрх тань хайр энэрлээр дүүрэх болно. Өөрийн зүрх сэтгэлийг сонсож, түүнийгээ дагаарай.

Арслан

Сарын эхээр амьдрал танаас сэтгэлийн хат, эрүүл ухаан, хүч тэнхээг шаардах бололтой. Олон янзын эргүүлгээс гарахад тань найз нөхөд, дотнын хүмүүсийн зөвлөгөө танд маш чухал нөлөө үзүүлэх болно. Санхүүгийн асуудал тогтворжих бөгөөд энэ нь зөвхөн өөрийн тань дотоод сэтгэлийн угаас гарч байгаа зөн совингоор тань шийдвэрлэгдэх болно. Аливаа саад бэрхшээл, гуниг зовлонд төвлөрөхгүй байхыг хичээ, тэгж эс чадвал ойр дотнын хүнтэй харилцах харилцааг төвөгтэй байдалд оруулах болно. Гэнэтийн ямар нэгэн зүйл тохиовол, шийдвэр гаргах шаардлага гарвал эргэлзэлгүйгээр шууд зөвшөөр. Харин ахмадуудыг зовоож байгаа сэтгэлийн зовиур, сэтгэл түгшсэн байдал нь ямар ч үндэс шалтгаангүй тул зөвхөн одоогийн сэтгэлээр, урагш харан амьдар. Хүн чанар, сайхан сэтгэл тань алдаа хийх шалтгаан болж магадгүй юм. Энэ бүгд таны нэрэлхүү зангаас болж байгаа хэдий ч та түүнийг хүлээн зөвшөөрөхөд бэрх байх болно. Сарын дундуур ажил хэрэг тань амжилттай байх хэрээр таны нэр хүнд өсөж, ашиг орлого тань нэмэгдэх болно. Хөндлөнгөөс ирэх таагүй нөлөөлөлд өртөж болзошгүй. Таны хувьд анхаарлаа сулруулж болохгүй, сэрэмжтэй байхгүй бол болохгүй. Амьдрал танд юу өгнө түүнийг талархан хүлээж ав. Илүү ихэд шунах, үйлдлээ хянаж чадахгүй болтлоо буруу зүйл рүү тэмүүлэх нь таны амьдралыг аз жаргалтай бус, зовлон шаналалд хүргэх болно гэдгийг санаарай. Албан томилолтоор явах, гадагшаа хилийн чанадад зорчих зэрэгт сайн. Хувийн санхүүгээ дээшлүүлж арвижуулж чадна. Тэнцвэртэй байдал, биеэ авч явах байдал, ямар ч нөхцөл байдалд амархан дасан зохицдог, шинэ зүйлийг хялбархан сурч даддаг байдал зэрэг нь таныг бусдаас ялгах болно. Сарын сүүлээр биеийн хүчний ажил, оюуны хөдөлмөр эрхлэх зэрэг нь таны биеийг ядраах, мэдрэлийн ядаргаанд оруулах өндөр магадлалтай тул амралттай ажиллахыг зөвлөж байна. Сэтгэл сэргээсэн дуу хөгжим сонсох, дуртай зүйлээ хийх зэргээр өдрийг өнгөрүүлээрэй. Таны бие, сэтгэл санаа мэдрэгдэхүйц сайжирна. Гэнэтийн аваар осолд өртөх, эсвэл эсрэгээрээ ардын баатар болох, хэн нэгэнд санаандгүй туслах нь таныг олны танил болгож, бүхний анхаарлын төвд авчирч магадгүй.

Охин

Сарын эхээр таны эрч хүч доогуур байгааг мэдэрнэ. Хэрэв таны бие чилээрхэх, тавгүйтэх шинж илэрвэл эмчид хандах нь хамгийн зүйтэй. Ганцаар зүтгэхээс илүүтэй хамтын хөдөлмөр, хамтын төсөл нь ашиг авчирна. Хэн нэгэнтэй ямар ч нөхцөл байдалтай байсан ямар нэг байдлаар холбоо тогтоохгүй байх нь өлзийтэй. Тайван байдлаа хадгалж, нөхцөл байдал сайжиртал хүлээж, яарч тэвдэн шийдвэр гаргахгүй байхыг зөвлөж байна. Ямар ч хүндрэл бэрхшээлтэй тулгарсан барьц алдалгүй, биеэ барьж байхыг зөвлөж байна. Бүсгүйчүүдийн хувьд хайртай хүнтэйгээ хийх дурсамжит аялал үргэлжилнэ. Тэд ойр дотныхоо хүмүүстэй хайртыгаа танилцуулах ажиллагааг зохион байгуулж мэднэ. Хөндлөнгөөс ирэх ачаалал, хөрөнгө оруулагч татах үйл ажиллагаа болон ивээн тэтгэгчтэй болох үйл явц туйлын боломжийн байх бөгөөд бүсгүйчүүдийн хувьд томоохон шалгалт, сорилттой дүйцэхүйц байх болно. Сарын дундуур мөнгө төгрөгнөөс болж дотнын хүмүүстэйгээ муудалцах, зөрчилдөж магадгүй. Ялангуяа үр хүүхэд, ахуйн аар саар асуудлыг хүндрүүлэлгүйгээр шийдвэрлэх хэрэгтэй. Бичиг баримт, визний асуудал, түвшин тогтоох шалгалт зэрэгт таатай байна. Цаг нь болоогүй ямар ч зүйлд хэдий хүч хаяад ч бүтэхгүй. Ямар нэгэн азад найдах, сугалаанд хожих мэт аашилж гайхамшиг тохиохыг хүлээж хэвтэх хэрэггүй. Сарын сүүлээр таны амьдралын хүч чадал маш өндөр байгаа тул ханцуй шамлан урагшил. Туршилт хийх, шинийг эхлүүлэх зэрэг нь бүтэмж муутай, өөртөө ачаалал нэмэх нь тийм ч таатай бус бөгөөд аль болох ачааллаас өөрийгөө чөлөөлж байхыг зөвлөж байна. Амьдралын баяр баясгалан, сэтгэлийн тэнцвэртэй байдлыг эргүүлж авчирч чадна. Учирч болох бүхий л эрсдэлийг даван гарахыг хичээ. Болгоомжтой, анхааралтай байхыг зөвлөж байна. Цахилгааны төрлийн багаж хэрэгсэл, техниктэй харьцахдаа хянамгай бай.

Жинлүүр

Сарын эхнээс л энэ сард хийж бүтээх, амжуулах ажлынхаа төлөвлөгөөг гаргах, өнгөрсөнд хийсэн бүтээснээ дүгнэх цагийг өөртөө гаргахыг зөвлөж байна. Урт удаан хугацаанд хүлээсэн, таныг сайн ойлгож, хүндэлдэг хүнтэй уулзах боломж олдож магадгүй. Дуртай ажил болон сонирхдог зүйлсээ хийж сэтгэлийн таашаал авах болно. Таныг хувийн амьдрал болоод ажил хэргийн болж бүтэхгүй зүйлсийг эсвэл ямар нэгэн шийдвэр гаргах тохиолдолд элдэв лам бөөд хандахгүй байхыг зөвлөж байна. Энэ сард албан тушаал ахих магадлал өндөр байна. Ойрын хугацаанд ажлын байраа өөрчлөх магадлал өндөр байна. Үүнийгээ дагаад бүх орчин нөхцөлөө өөрчилж магадгүй. Сарын дундуур жижиг сажиг худалдан авалт болон бизнесийн салбарт ажилладаг хүмүүсийн ажил бүтэмжтэй, ашиг орлого арвинтай байна. Ажиллах эрч хүчээ сулруулахгүй бол өвчин тусах, ажлын чадамжаа алдаж болзошгүйг анхаар. Бүх зүйлд уран сэтгэмжтэй, зүрх сэтгэлээсээ хандах хэрэгтэй. Аз одонд найдах хэрэггүй бөгөөд зорилгодоо хүрэхийн тулд бүхий л хүчин чадал, оюун ухаан, харилцаа холбоогоо ашиглах хэрэгтэй. Эртний хөрөнгө оруулсан ажил тань үр дүнгээ өгч ашгийг нь хүртэнэ. Гэнэтийн ер бусын өвөрмөц алхам танд шинэлэг ажил хэргийн санаа олоход тань тусална. Бодлогогүй үйл хөдлөл хийх нь тохиромжгүй байх ба ялангуяа мөнгөтэй холбоотой асуудал бүр ч хэрэггүй. Сарын сүүлээр сэтгэл санааны хувьд тогтворгүй байна. Танилын хүрээгээ тэлж шинэ найз нөхөдтэй учрах бөгөөд тэдэнтэй харилцах харилцаа нь дотоод үзэл бодлыг мэдэгдэхүйц баяжуулах болно. Энэ ордны бүсгүйчүүд олны анхаарлыг татах, онцгой содон хувцаслаж, хэвийн бус ааш аяг гаргаж болзошгүй. Энэ нь төрөлх араншин, дүр төрхийг бүхэлд нь эвдэж, таныг тэс өөр хүн болгоно. Үр хүүхдүүдийнхээ инээд хөөр, дуу шуугианаар тэтгэгдэж, ая жаргал баяр баяслыг маш ихээр мэдрэнэ. Бүх хайр энхрийлэл, цаг хугацаагаа хайртай хүмүүстээ зориулахыг хичээгээрэй.

Хилэнц

Сарын эхээр таны ажил гол төлөв гадуур, олон нийтийн дунд өнгөрдөг бол үүсэж болох эрсдэлээс өөрийгөө ихээхэн хамгаалахыг зөвлөж байна. Хэл ам, хэрүүл шуугиан ихтэй газраас дайжиж, тайван нам гүм орчинд ажлаа явуулахад тохиромжтой. Бусдыг шүүмжилсэн өнгө, хандлага тань нөхцөл байдлыг илүү их хурцатгаж магадгүй юм. Хувийн амьдралдаа болон ажил хэргийн хувьд хийж бүтээсэн зүйл тань танд өсөлт дэвшилтийг авчирна. Мөнгө санхүүгийн хувьд гарах амжилтын суурийг хувийн уулзалтууд, нийгмийн холбоо харилцаа, албан тушаалын ахиц дэвшлийн ачаар амжилттай тавина. Гадаад хөрөнгө оруулалт татах, виз мэдүүлэх, аялах зэрэг гадагшаа чиглэгдсэн ажил хэрэг, үйл ажиллагаанууд амжилттай байх болно. Эрчүүд ихэвчлэн өөрийнхөөрөө байх гэж, эрх чөлөөтэй баригдмал бус байх нь тэдний хувьд аз жаргал мэт сэтгэнэ. Гэвч энэ хүсэл нь гэр бүлийн харилцааг улам бүр төвөгтэй болгож магадгүй юм. Сарын дундуур мэргэжлийн ур чадвар шаардсан ажлыг амжилттай гүйцэтгэх бөгөөд таны үйлдэл олон хүнд үлгэр жишээ болж магадгүй. Та зөвхөн өөрийн зөн билэг, мэдрэмждээ найдаж бүх зүйлээ явуулахад тохиромжтой. Шинээр төлөвлөгөө гаргах, санхүүгийн боломж нөхцөлөө тодотгох, орлого зарлагаа тооцох зэрэгт тохиромжтой. Томоохон төсөл төлөвлөгөөг эхлүүлж, хөрөнгө мөнгө зарцуулах хэрэггүй. Оюуны хөдөлмөр эрхэлдэг хүмүүсийн хувьд бүтээмж өндөртэй, мэдлэгийн цар хүрээгээ тэлэх боломжтой байна. Сарын сүүлээр та өөрийн арга барил, хэв маягтаа өөрчлөлт хийж магадгүй. Бүсгүйчүүдийн мэдрэмж, үйлдэл хоёр харилцан шүтэлцэл үүснэ. Хувийн амьдралдаа тогтсон байр сууриа олж чадаагүй, гэр бүлийн амьдрал зохиогоогүй хүмүүсийн хувьд боломжит цаг хугацаа, боломжит үе ирж магадгүй. Бүх цаг үед анхааралтай, бодолтой байж өөрт ирсэн боломжийг алдаж болохгүй. Санхүүгийн хувьд удахгүй сайхан мэдээ дуулж, хэтэвч тань зузаарах магадлалтай. Хайр сэтгэлийн хувьд уулзахад бэрх, алсаас харилцах хэн нэгэнд татагдаж, харилцаагаа удаан хадгалж, үр дүнг нь үзэж магадгүй.

Нум

Сарын эхээр хамгийн энгийн ажлыг ч хийж чадахгүй хэмжээнд сул дорой, тогтворгүй, төвлөрөхгүй байж мэднэ. Ганц бие, эмэгтэйчүүдийн романтик дурлал гэнэт дуусгавар болох магадлалтай. Нийгмийн байдал танаас маш их хариуцлага, шударга байдлыг шаардана. Тогтож суухад бэрх, хэцүү асуудалтай тулгарах, эсвэл ямар нэгэн эрсдэлтэй алхам хийх зайлшгүй шаардлагатай бол ганцаар бодож, шаналах шийдэж чадахгүй зовинох хэрэггүй. Эрсдэлтэй арга хэмжээнд хүртэл зоригтой оролцож, өөрийгөө эвдэх, нэрэлхүү, ичимхий зангаа хаяна. Зөрүүд болчимгүй зангаасаа болж хэн таарсан бүхнээ гомдоож эцэстээ тэр байдлаасаа гарах гэж ихээхэн зүдэрнэ. Гэвч зүгээр бодож зовниж байснаас зоригтойгоор дорвитой алхам хийхийг зөвлөж байна. Сарын дундуур бүсгүйчүүдийн дамжин ирсэн ярианаас сэтгэл хөндүүрлэхүйц мэдрэмжийг авах бөгөөд энэ бүгд нь өнгөрсөн амьдрал, хуучин таагүй дурсамжтай чинь холбоотой байж мэднэ. Гэр бүл доторх уур амьсгал таагүй байгаагаас үүдэлтэй сэтгэл хямралд өртөж болзошгүй. Төрийн алба болон захиргааны байгууллагад ажилладаг хүмүүсийн хувьд зарим боломж хаалттай байгаагаас болж бухимдаж магадгүй. Урлаг уран сайхны ажил дэмжлэг авах магадлал өндөр, шинэ бүтээл туурвих, мэргэжлийн хүрээнд ахиц дэвшил гаргаж чадна. Харин сарын сүүлээр материаллаг байдал сайжирч, үл хөдлөх хөрөнгөө нэмэгдүүлнэ. Таны санхүүгийн байдал маш сайн болох бөгөөд илүү их ашиг орлого олох магадлал өндөр байна. Хувийн амьдралдаа зарим нэг бүтээлч ажил өрнүүлнэ. Та удаан бодож мөрөөдөж байсан зүйлээ бодит болгон сайхан мэдрэмжийг олж авна. Цаг агаарын байдлаас шалтгаалан ханиад томуу, зарим өвчин сэдэрч болзошгүй тул эрүүл мэнддээ анхаарах, урьдчилан сэргийлэх шаардлагатай. Таны төлөө ахмадууд тань санаагаа чилээх, таныг сэтгэл санаа бүх зүйлээр өргөн дэмжиж магадгүй. Таны хувьд ховор тохиох, цөөхөн мэдрэх мэдрэмжийг бэлэглэх болно. Таны хувьд санхүүтэй холбоотой томоохон асуудал сөхөгдөж, түүнээс гарах арга зам байхгүй мэт хүнд байх болно.

Матар

Сарын эхээр магадгүй таны гаргасан санал гомдол нь гол хүндээ хүрч, асуудал зөвхөн таных биш олон хүнийг хамарч мэдэхээр байна. Ажил төрлийн холбоотой олон уулзалтууд хойшлогдох, ямар нэгэн шалтгаанаар унаа тэрэг саатах явдал тохиож болзошгүй. Хийхээр төлөвлөсөн хөрөнгө мөнгө шаардсан ажлыг дараагийн боломж иртэл хойшлуулах, эрсдэлтэй алхам хийхгүй байсан нь дээр. Санхүүгийн ямар нэгэн эх үүсвэрийг санаанд оромгүй зүйлийн ачаар олж авна. Таны хувьд ашиг орлого ихээр олж болох ямар нэгэн салбарт хүч үзэх, эсвэл өөрийн судалгааны ачаар аль нэг газар хөрөнгө оруулалт хийхийг ихэд хүснэ. Сарын дундуур шинэ ажлыг эхлэх, суралцах, бусад байгууллага, хувь хүмүүстэй харилцахад таатай бус бөгөөд хувийн амжилтаа ахиулах, шинэ мэдээ мэдээлэл олж авахад тохиромжтой байна. Сэтгэл санаагаар унах, үрэвсэлт өвчин, хөнгөн харшил үүсэж болзошгүй. Жижиг сажиг явган хэрүүл, маргаан үргэлжилсээр л байх болно. Сарын сүүлээр санхүүгийн туслалцаа үзүүлэх хэн нэгэнтэй уулзаж магадгүй. Таныг үнэлж дүгнэх, хийсэн бүтээснийг тань бишрэн шүтэх тэр л хүнээс та маш их эрч хүчийг авч, цаашдын ирээдүйнхээ сайхан мөрөөдлийн төлөө эргэлт буцалтгүй алхана. Гял цал, өмсөж зүүснээрээ олноос онцгойрох гэж хичээх нь хийсвэр, өнгөц зүйл гэдгийг одоо бүгд мэддэг болсон. Тиймээс өнгөнд автах, хөнгөн ааш зан гаргах хэрэггүй. Уучлал, энэрэл, өгөөмөр зан чанар нь эргэн тойрны хүмүүсийг өөртөө татаж, өөрийн хүрээллээ өргөжүүлнэ. Орлого нэлээд нэмэгдэж үүнийгээ дагаад амьдралын сайн сайхныг бүрэн утгаар нь мэдэрч, өөртөө болон хайртай хүмүүстээ олон сайхныг бий болгох хүсэл эрмэлзэл дүүрэн байна.

Хумх

Сарын эхээр хэрэглээгээ багасгах, уран бүтээлийн идэвхээ бууруулах, өөрийн бодол санаа, мэдрэмжээ нягтлах зайлшгүй шаардлагатай байна. Таны санхүүгийн байдал тогтворгүй байдалд байгаа тул шаардлагатай арга хэмжээг өөрсдийн хэмжээнд авах хэрэгтэй. Хувийн амьдрал сэтгэл ханамж муутай, хосуудын харилцаа ойлголцолд хүрэхгүй байж мэднэ. Мэргэжлийн үйл ажиллагаанд шинэ санал санаачлага гаргах, нарийн төвөгтэй ажлыг барьж авахад тохиромжтой. Энэ тохиолдолд та хамгийн их мэдрэмж шаардсан зүйлийг ч амжилттай хийж чадна. Бусдын төлөвлөгөөнд саад болохуйц ямар нэгэн зүйл хийж болзошгүй тул хийх үйлдлээ урьдчилан тооцох, гэнэтийн зүйлд бэлэн байх хэрэгтэй. Эрчүүдийн хувьд нийгмийн байр суурь, албан тушаал үндсээрээ өөрчлөгдөх бололтой. Энэ байдал нь танд гэнэтийн байж, эргэн тойрны хүмүүсийг гайхшруулж мэднэ. Сарын дундуур цаг хугацаагаа зөв тооцож чадвал хамгийн чухал, шийдэхэд бэрхшээлтэй асуудлаа зохицуулж, урьд урьдынхаас илүү үр дүнг үзэж магадгүй. Эртнээс хэрэгжүүлж эхэлсэн ажил тань цаг хугацаандаа дуусахад бэрхшээл тулгарч, танаас ихээхэн хөлс хүч шаардаж магадгүй. Үйлчилгээний байгууллага болон олон нийттэй харилцах ажилтай хүмүүсийн хувьд бага зэрэг хүндрэл бэрхшээл гарч болзошгүй. Харин сарын сүүлээр эрүүл мэндтэй холбоотой асуудал үүсэх магадлалтай. Хүч тамир барагдсан мэт сэтгэгдэл төрөх байх. Бэртэл гэмтэл авах эсвэл хоолны хордлого болох, архаг өвчин сэдрэх магадлалтай. Ганц бие хүмүүсийн амрагийн харилцаа мухардмал байдалд орж болзошгүй. Албан тушаал ахих, нөлөө бүхий хүмүүстэй ажлын талаар санал тавих, ахлах ажилтантайгаа харьцахад таатай.

Загас

Сарын эхээр таны хийж байгаа ажил, ажлын байр тань бусдын хувьд тэдний дургүйцлийг хүргэхүйц байх нь танаас шалтгаалсан эд биш. Өөртөө хөрөнгө оруулалт хийж дуртай зүйлээ худалдаж авах, салонд очих, саунд суух зэрэг нь таны хувьд ховор өдрүүдийн нэг болсон байна. Ажил дээр чухал биш маргаан тэмцэлд орооцолдохгүй байх нь өлзийтэй. Тэр тусмаа танд ямар ч хамааралгүй зүйлийг чихнийхээ, нүднийхээ хажуугаар өнгөрүүлэх хэрэгтэй. Ажил хэрэг тань таныг байхгүй л бол бүтэхээргүй, ахицгүй мэт санагдах боловч үнэн хэрэг дээрээ таныг орлох хүн захаас аван байх болно. Тиймээс та ачааллаа зөв хуваарилж өөртөө амрах цаг завыг заавал гаргах хэрэгтэй. Хоосон мөрөөдөл, төөрөгдлөөсөө салахад хамгийн тохиромжтой байна. Нэг их хүч зарцуулалгүй олонд хэрэгтэй, нэр хүндтэй хүн болно. Сарын дундуур мөнгө санхүүгээ зарцуулахад ихээхэн хүндрэлтэй байх ч гүйлгээ ухаан, ухаалаг байдлынхаа ачаар амархан зохицуулж чадна. Уран бүтээлийн мэдрэмж өндрөөс гадна сексийн мэдрэмж ч их байх нь. Эсрэг хүйсийн хүнийхээ анхаарлыг татах, хөнгөн сээтгэнэлд өртөж магадгүй. Хайр дурлалын хувьд үйл явдлыг түргэсгэх хэрэггүй. Ганц бие хүмүүс сониуч зандаа хөтлөгдөн хамгийн дуулиантай, шуугиантай газар очихыг хүснэ. Сарын сүүлээр тодорхой салбарыг сонгон ажлын гараагаа эхлүүл. Аль болох хамгийн сайн чаддаг ажлаа хийх нь танд илүү их ашигтай бөгөөд амжилттай байх магадлалтай. Чухал бөгөөд томоохон ажилдаа идэвхийлэн бэлд. Та өөрийн хийсвэр төсөөллөөр ажил хэргээ явуулах гэсэн оролдлого тань бүтэлгүйтнэ. Гэвч та урьдын ажилд нэр хүндтэй, бүхний хайртай хүн, гол баатар нь гэж төсөөлсөөр байна. Аль болох олон хүн цугларсан газраас хол байхыг зөвлөж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button