Нийгмийн

Дуучин Э.Оюумаагаас хахууль авсан гэх шийдвэр гүйцэтгэгчдийн хэргийг шүүхэд шилжүүлжээ

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс дуучин Э.Оюумаа болон Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргаар ажиллаж байсан, хурандаа Р.Энх-тайван, тус газрын гүйцэтгэгч Б.Мөнхтуяа нарт холбогдох хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт шилжүүлээд байсан.

Гэвч АТГ болон прокурорын байгууллагаас хахууль өгсөн гэх дуучин Э.Оюумааг яллагдагчаар тооцон шүүхэд шилжүүлжээ. Түүнийг 22.5.1-т заасанчлан “Өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн” хэрэгт буруутган, яллах дүгнэлтийг үйлдсэн байна.

Г.УЯНГА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button